Исламын улс /ИГИЛ/-ын аюул

игилДэлхий нийт – өнөөгийн түгшүүр

Алтайн бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн холбоо болон “Вестник Горно-Алтайска” сонины редакцтай  байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санал болгосноор энэхүү нийтлэлийг орчуулан толилуулж байна.

/ОХУ-ын дээд шүүхээс тус улсад аливаа терорист байгууллыг хориглох шийдвэртэй/

Исламын улс /ИГИЛ/-ын аюул

Исламын улс гэгч бол солиотой галзуучуудын бөөгнөрөл биш. Энэхүү шашны бүлэглэл нь өөрийн шашны үзэл номлол бүхий итгэл шүтлэгт суурилсан, айсуу байгаа “төгсгөлийн гэрэл” гэгчийг ойртуулах тангарагтай дайнд шулуудсан нь тодорхой байна. Тийм болохоор энэ явдлыг зогсооход нэгдсэн том стратеги туршилт, ихээхэн чармайлт шаардагдана.

  1. ИСЛАМЫН УЛС ЯАХ ГЭЭД БАЙНА ВЭ?

Тэд хаанаас гараад ирэв юуг хүсээд байна? Энэ энгийн асуултанд барууны лидерүүд тодорхой ойлгомжтой хариулт олж чадахгүй байна. Ойрхи дорнот дахь тусгай үүрэг бүхий цэргийн захирагч хошууч генерал К. Майкл, Нагата нар өнгөрсөн арван хоёр сард  “Нью юрк тамес” сонинд нууц итгэмжлэлтэйгээр тайлбар өгөхдөө Исламын улсын бий болсон шалтгааныг шүүн тунгаах явдал одоо эхлэл төдийхөн байна. “Бид одоо тэднийг ер ойлгохгүй түвшинд байна. Үзэл санааг нь устгана гэдэг боломжгүй мэт” гэцгээсэн байна.

                Тэгвэл өнгөрсөн онд АНУ-ын ерөнхийлөгч Обама Исламын улсыг чухам Исламчууд биш “Аль-Кайди”-гийн үргэлжлэл, хойч үе нь хэмээн нэрлэв. Исламын улсын доршоон үздэг ойлголтоороо ингэж нэрлэсэн бөгөөд энэ нь хэзээнээс бий болсон АНУ-ын стратеги тооцооллын  ноцтой алдааны шалтгаан болж болохыг үгүйсгэмгүй.

                Исламын дайчид саяхныг хүртэл Их британтай зэргэлдээ газар нутгуудыг хяналтандаа авсан байв. 2010 оноос Исламын улсын захиргаа нь Аль-Багдад, Абу-Бакр-д төвлөрөх болов. Өнгөрсөн жил хүртэлх Иракын зэлэн түрэмгийллийн ид үеийн Букка дахь лагерийн үйл явдал, шорон гяндангийн булингарт бүүдгэр дүр төрх бүхий гэрэл зураг зэргээс түүний нүүр царайг харж болно. Анхны Халифуудын зуун жилийн төлөө, Рамаданы үзэл номлолыг дэлгэрүүлэн түгээхийн төлөө тэд өнгөрсөн оны долоон сарын таванд Мосулед их Мечети Аль-Нуриг шашны индэрт өргөн гаргав.

                Тэд хөөгдөж туугдан зовж зүдрэгсэдийн байрлалд буй партизаны командлагчдын нууц байранд дахь мусальманчуудын удирдагчын дүрд тоглосон гэрэл зураг видео бичлэгийг үйлдэн тарааж байна. Хариуд нь дэлхийн бүх этгээдээс жихадуудын урсгал урьд өмнө үзэгдээгүйгүй түрцтэйгээр тэдэн лүү цутган орох болсон нь үнэхээр халагламаар тоогүй зүйл болж байна. Энэ байдал улам даамжирах төлөвтэй.

                Исламын улс – нууц хаант улс /хаанчлал/ тэндээс эргэж буцах нь хэн байна?. “Багдадууд” нэг удаа камерийн өмнө ярихдаа “тал талаас ийм үзэл суртлыг дэлгэрүүлэгч номлогчид хандаж  байгаа, ийм төрлийн ведио хийгээд тайлбар номлолууд үе үеийнхэнд хадгалагдаж буй. Халифтууд тал бүрд хаа сайгүй энэ үйл хэрэгт зүтгэж байгааг мэдэж болно” гэж байв.

                Тэд бол дэлхийг эргүүлэх гэсэн зарчимтай, геноцида ажиллагааг шаарддаг, тэдэнд урваж дагагсдыг “ дулих”-гүй байх, тэгснийх нь төлөө тэдгээр дагагсад зөвхөн эсэн мэнд үлдсэндээ баярлах ёстой гэсэн, өөрсдийгөө дээдлэн сурталдах шашны номлолд суурилсан, дэлхийн сүйрлийг төлөглөсөн судрыг түрцтэйгээр номлон түгээх гол үйл ажиллагааг идэвхийлэн явуулдаг зэрэг онцлог шинжүүдтэйг нь батлан үгүүлж болно.

                ИГИЛ буюу Исламын улс “Ирака Аль Шама” нь (интернетээр түгээмэл байгаа орос хэл дээрх үндсэн материалуудад Исламын улс Ирака ба Леванта хэмээн нэрэлсэн бий) исламын янз бүрийн үйл байдал бүрийд өөрсдийн үзлийг ягштал баримталж, цагаатган тайлбарлах нь бий. Тэдний үзлээр бол тэдний стратеги алсын бодлого ажиллагаа нь “шүүлтийн өдөр”-т шууд нөлөөтэй – энэ нь баруун дахь өөрийн дайснууд тэдний байр байдлыг таних, урьдаас мэдэхэд их тустай гэх.

                Исламын улсын засаглалын хувьд дурсаад байх юм бага. Жишээлэхэд Египт дэх мусульман ахан дүүсийн ялгуусан гавьяаг санаж болно. /дашрамд хэлэхэд тэд Исламын улсыг сүсгээ гээгчид тэрслэгчдэд тооцож байв/. Энэ бол бодит байдлаас ангид эртний үл гүйцэлдэх үзэл гэж болно.   Исламистуудын бүрэн засаглалыг хэдэн зуун хүн биш арван сая хүн хүлээн аваад байна гэнэ.

                Исламын ус орон нутгуудын түвшинд байгальтай харьцахдаа хоёр зүйл дээр алдаа гаргаж байна. нэгд “бул чулуунуудыг хэрхэн дардан их зам болгох” тухайд. Харин “Аль кайда” байгууллага эл асуудлыг бүхэлд нь даван туулж чадсан сүрхий туршлагатай байв.

                Исламын улсынхан болон хамсаатнууд нь хэдийнээс бен Ладентэй холбогдож, харилцаж ирсэн ба түүнийг эрх сүрийг хүндэтгэж, “шейх Осама” хэмээн нэрлэдэг байв. Жихадууд ч энэ цагтай хамт “Аль кайда”-гийн үйл хэргийг цэцэглүүлэгчид болон өөрчлөгдөв. /1998-аас 2003 он хүртэл тэд үлгэр дууриал болж байсан/ олонх жихадууд өнөөгийн удирдагчдыг үзэн ядаж байгаагаа нээлттэй илэрхийлэх боллоо.

                Халифатууд Бен Ладений үхлийг үзсэн нь тероризмийн шинэ эхлэлийн шалтгаан болсон бөгөөд амьдралд санаандгүй тооцоолоогүй зүйл болж ирэв. Тэд уян хатан зохион байгуулалтанд орж, үүр салбаруудаа хаа сайгүй бий болгон, дэлхийн газар нутгуудыг торлосон мэт бүтцийг үүсгэх боллоо. Исламын улсынхан ядуурал, дутагдал гачигдал газар авсан нутаг орнуудад дээр дооргүй өөрсдийнхнийг шургуулж үлдээн, захиргааг тэдгээрт төвлөрүүлэхийг хичээж байгаа ба /орон нутгийн иргэдийг дайчлан цэрэгт элсүүлэх зорилго бүхий бүртгэх товчоог хэсэглэн зохион байгуулах үйл ажиллагааг ч явуулсаар байна/

                Барууныхны бодлогын бас нэг  алдаа нь Исламын улсынхны шүтдэг дундат зууны үеийн шашныг үгүйсгэх, түүнд хуурмаг санаагаар хандсан хандлага юм. Петер Бергений Бен Ладентай ярилцсан ярилцлагын анхны ном 1997 онд хэвлэгдсэн. Зохиогч тэр номоо “Ариун дайны бутрал” гэж нэрлэсэн байдаг. Номонд үгүүлснээр Бен Ладен дэлхийн нэгдэл нягтрал, зөвлөлдөх бүтцийг чухалчилан үздэг байж. Бен Ладен тероризмын бүлгүүдтэй харилцахдаа нэр болон бэлгэ тэмдгийн эрхээ нэгдсэн байдлаар хэрэглүүлэх замаар тэднийг нэгдэлд уриалдаг байв. Тэр улс төрийн тодорхой ухралт буулт хийхийг шаардаж байсан. Тухайлбал Саудын Аравд хийсэн Америкийн дайны байдалд өгсөн дүгнэлт. Түүний явган цэргүүдийн ажиллагаа бол орчин үед энх тайван тогтооход л чиглэгдэж байсан гэжээ.

                Бодит байдал: Исламийн улс – Исламын, Ердөө Исламын. Тиймээ үндсэндээ европод болон ойрхи дорнотод мусульманчууд төлөвшиж тогтоогүйгээс л тийм солиотой, балмад ажиллагаанд өөгшөн хөгждөг.

                Шашин, түүнийг баримтлан дагагч мухар сүсэгтнүүд, энэ явдлыг уран гоёор  шүүн хэлэлцэх нөхөд ч адилхан үүнд хамаатай.

                Хяналтандаа авсан газар нутаг: Тал бүрд нь нүдэнд нь харагдаж байгаа нутаг орнуудыг тэд Исламын улсын засаглалын үндэс суурь гэж үзэж байна. Энэ зураглалыг Ариун дайны төлөөх судалгааны хүрээлэн (Institute for the Study of War) –ээс хийсэн судалгааны үндсэн дээр зохион гаргасан бөгөөд өнгөрсөн 12 сарын 21-ны байдлаарх Халифатын бүлэглэл, түүний анги салбаруудын хяналтанд оршин байгаа бүх нутаг дэвсгэрийг багтаан үзүүлжээ. Исламын улсын эзэрхэл хаана бий болно тэнд татвар хурааж, үнэ тогтоож, шүүх засаглал байгуулж, хүн амын боловсрол, эрүүл  мэнд теле харилцаа холбооны нөхцөлд хүртэл өөрсдийн байгууламжийг санал болгож, хяналтандаа оруулахыг хичээж байна.

  1. ИТГЭЛ

Өнгөрсөн зуунаас хойш өдий хүртэл Европд шашны мөргөлдөөн дайн дажин төгсгөл болсон мэт байсан. Үнэндээ энэ хугацаанд Европчууд сургааль номлолын төлөө үхэн дайтах ийм нүсэр тохиолдолтой тулгарч байсангүй. Исламын улсын үзэл санааны хэв маяг, онол номлолыг баруунд хүлээн зөвшөөрөх боломжгүй хүсэлгүй гэдгийг учирлан тайлбарлаж болмоор санагдана. Исламын улсын бүхий л үйл хэрэг, итгэл сүсгээс олонхи татгалзаж байна гэдгийг эсвэл тэдний цэрэг дайны үйл ажиллагаа нь  хуучирч хоцрогдсон, баригдмал үзэл суртал гэдгийг мэдүүлэх арга саам байж ч болох. Тэдэнд үл итгэх гутранги үзэлтнүүд гэдгийг нь ойлгуулж болмоор. Өнгөрсөнд барууныхан мусульманчуудын мухар сүсэг, сохор юм шиг байдлыг буруушаан яллахаас гадна ямар нэг академик түвшиний онол сургаалийг тухайлбал Эдвард Сайдын амар тайвныг эрхэмлэх номлол сэлтийг тайлбарлах, түгээх, ийм замаар тэдний түрэмгий байдлыг намжаах арга замаар ажиллаж болох байсан мэт. Шүүмжилж шаардахын зэрэгцээ муу засаглал, нийгмийн хурцадмал асуудлууд, зөвхөн газар доорх нефтийн үнэ ханшийн улмаас дэлхий дээрх амьдрал хямралд өртөх нөхцөл байдал тулж ирээд байгаа зэргийг ойлгуулан таниулах үзэл сурталын арга боломжуудад ач холбогдол өгөх нь чухал мэт.

Ингээд сайтар дэнсэлвэл Исламын улсын өнөөгийн нөхцөл байдал бол тийм ч даамжирсан зүйл биш байж болох. Бодож үзвээс хэрвээ Вашингтон Берлинд шашны асуудал гол тоглогч биш байх аваас Ракке,  Мосулед ч энэ тийм чухал биш. Аллах Акбар хэдийнээс сүсгээ гээгчдийн “толгойг мухарлана” хэмээн ярьдаг байсан авч заримдаа энэ нь ердөө л шашны шалтгаанаас гэдэг нь мэдэгддэг. Мухамедийн анхдагч дайн нь хамгийн цэвэр түүх биш гэдгийг бүх мусульманчууд ойлгоно. Энэ нь эхлээд хууль ёсны дайн байснаа сүүлдээ Коран судрын төлөөх дайн болж хувирсан, хамгийн хэцүү хатуу цаг үе болсон тухай эш үзүүлэгч мэргэдийн айлдварт байдаг юм билээ. Исламын улсын дайчдын баримтлан дагаж буй тэр эртний исламын үнэн номлол, хууль ёсны дайн гэдэг бол ер үхширч ялзарсан хэрэггүй болсон зүйл гэлтэй.

Шашны номлогчдын зохиол номууд нь өнөөгийн бодит амьдрал, хийгээд хүн төрөлхтний харилцаатай  нийцэхгүй байгааг тэд ойлгож таних дургүй байгаа нь мэдээжийн зүйл. Боолчлолын ёс, загалмайд хадаж алах, толгой тас цавчих гэх мэт харгислал – эдгээрүүд бол жихадуудын солиорол, сэтгэцийн гажуудал бус харин урьд өмнийн хуучирч хоцрогдсон, өөрсдийнх нь ариун шүтээн гэх сургааль бичвэрээс үлдэж хоцорсон зүйлс, дундат зууны заншил суртлыг өртөөлөн авч ирсэн үр урхаг гэдэг нь маш тодорхой.

Загалмайд хадаж алах нэгэн харгис шийтгэл байдгийг Коран сударт “исламын дайснуудад таарах “ хэмээн нэрийджээ.

Коран судрын есдүгээр бүлэгт энэ тухай бий бөгөөд христчүүдэд татвар ногдуулан хураах үүргийг Ат-Тубад даалгажээ. Тэрээр үнэн сүжигнүүдийн шаардсан эл зүйлийг биелүүлээгүй исламын дайснуудыг амьдралынх нь гол хүч болсон гарыг нь мухарлаж, хүч тамиргүй номхон хүлцэнгүй болгох шийтгэл оноож байх ёс ийнхүү бий болсон гэх. Бүхий л мусульманчууд болон тэдний номлогч толгойлогчид үүнийг Рабын засаглалд байх ёстой зүйл хэмээн үздэг бололтой. Исламын улсын удирдагчид одоо тэрхүү номлогч /вивангардич/-ийг заавал дуурайх ёстой гэж үзэхээр барахгүй хэдэн зууны өмнөх тэрхүү мартагдсан, баларсан зан үйлийг сэргээн хэрэглэхийг ихэд чухалчилж байна.

Цэвэр ракидал үзэлт номлогч “Вивангардич”-ийн номлол сүүлийн удаа нийгмийн байгуулалтанд хүчтэй тархаж байгаа нь XVIII зууны ваххабитуудын үзэл номлолыг сэргээх үндэс нь болж байна. Тэрчлэн тэд Саудын арабын нэг хэсэгт томоохон дайн үүсгэж тэнд хадгалагдсан исламын хатуу дэглэмийг “шариат”-ын гэх өөр хувилбараар задлан баяжуулах болов. Хүчирхийлэхийн тулд л хүч хэрэглэж байгаад нь ваххабитууд ч дургүйцэж байна. Мусульманчууд одоо эртний мусульманий газар нутаг дээрх ваххабитуудын нутгийг эзлэн авч байна. Исламын улсыг байгуулж, эртний үеийг дахиад шинээр бий болгохыг хичээх болов. Мусульман бусчуудыг тойрон анхны үеийн мусульманчууд Исламын улс эзэрхэх болсноор адармаатай, сүүдэртэй нөхцөл байдал улам  л газар авах болов.

Хэрвээ Аль –Кайда”-гийнхан хэзээ нэгэн цагт Рабын засаглалыг бий болгохыг хүссэн бол тэр тухай дуугүй байхгүй билээ. Энэ тухайгаа сануулж, тунхаглаж, цуу яриа дэгдэх нь магад байсан. Бүхнийг татан оролцуулах, сэтгэл зүйг нь нэгтгэн залуурдах гэсэн стратеги тооцооллоо мөдхөн хэрэгжүүлэхээр шамдаж байгаа хэр нь тэд тийм сэдлэг ер илэрхийлээгүй. Исламын улсынхан Рабад түрэмгийлэх болсноос түүний бусад талынхан зарим нэг хатуу ширүүн байх сууриасаа ухрах буцах болсон. Халифатууд ч янз бүрийн шахалт, бачууралгүйгээр “загалмайтны эсрэг“ харгис зан үйл сэлтийг хүлээн авах болсон. Исламын улсын “спикер” Андани нэгэнтээ өрнөдөд хандуулан тэдний зохицуулагчдын бэлтгэн түгээсэн видео захидалд дурьдахдаа “Бид танай Римд довтолж, танай загалмайтнуудыг дарангуйлна. Танай эмэгтэйчүүдийг боолчилно” хэмээн сүрдүүлэн мэдэгдсэн байна. Тэр бас “Хэрэв бид үүндээ хүрч амжихүй бол манай хүүхдүүд, үр ач нар маань та нарын хүүхдүүд, үр ач нарыг рабын зах дээрх боолын худалдаа руу хөөн аваачих болно” гэжээ. Энэ мэтээс болж өрнөдийн орнуудаас дүрвэгчид үерийн ус шиг цутгах болов. Тэнд нэг ёсны чимээгүй дайн, түрэмгийлэл эхэлжээ.

Исламын улсад гардаг “Dabiq” нэртэй нэгэн сэтгүүлийн өнгөрсөн оны 10 дугаар сарын дугаарт “Төрөлх Рабдаа болзсон цагаас өмнө” нэртэй үгүүлэл нийтлэгджээ. Эл үгүүлэлд бичсэнээр “тосгон дахь курдын бүлэглэлийн хэсэг гишүүдийг “сүсгээ гээгч” мусульманчуудтай яриа хэлэлцээр хийлгэх нэрийдлээр эсвэл хэл, заншилтай нь холбоотойгоор Раб руу хөөн аваачсан аж. Рабд  мусульманчууд иймэрхүү ажиллагааг хэдийн хэрэгжүүлж эхэлжээ.

III. ГАЗАР

Исламын улс руу бусад орнуудаас арван мянган мусульманчууд цагаачлан очжээ. Эдгээр нь Франц, Их Британи, Бельги, Германи, Голланди, Австрали, Индонези, АНУ болон бусад олон газраас очсон мусульманчууд юм. Тэдний олонхи нь амиа золиослоход бэлнээр байлдан тулалдахаар очсон гэх.

Халифтууд үүний өмнөхөн Османий хаант улс гэж байсан ба XVI зуунд хүчирхэгжлийнхээ оргилд хүрсэн. Дараа нь төгсгөл хүртлээ урт удаан оршин тогтносон ба одоогийн Туркийн бүгд найрамдах улсыг үндэслэгч Мустафа Кемаль Ата-Турк тэр улсын төгсгөл дээр өөрийн улсыг байгуулсан аж. Одоогий Исламын улсын угшил нь мөнөөх Османы улс юм. Гэвч халифтууд үүнийгээ бүрэн танин мэдсэн нь юу л бол. Тэнд исламын хууль бүрэн үйлчлэхгүй, аллага хядлага зонхилсон бас халифуудын  хойч үе Эш үзүүлэгч зөнчид – Курайш овгийнхон өсөж үржихгүй ийм л нөхцөл нүүрлэжээ.

Халифтын босогчид амьдралгүй болж, хоосон нэр төдийхнөөс цаашгүй үлдсэн нь бүх мусульманчуудын үүргийг сануулсан нэг хүчин зүйл гэж болох. Тэгээд тэдний газар нутаг дээр зохицож таарах халифтын шинэ нэгдлийг тунхаглахаар яарах болов. Долдугаар сарын сүүлчээс Багдадийн номлогчид жихадуудын шинэ хүчнийг Сирид өдөр бүх илгээх болов. Немцийн зохиолч, /нэртэй улс төрч байсан/ Юрген Тоденхофер өнгөрсөн 12 дугаар сард зөвхөн хоёр өдрийн дотор Исламын улсаас шинээр мянга орчим сайн дурынхан Туркийн хил дээр ирсэн байсныг мэдээлэв. Тэр бас дараа нь мэдээлэхдээ түүнээс хойш ч гаднын үй олон сайн дурынхан цутгах болсон гээд тэд бүгд дайн түрэмгийллийн оролдлого хийх зорилгоор бэлтгэгдэгсэд болохыг сануулжээ. Халиф шариатуудыг өдөөн турхирах үүрэг хүлээнэ. Шариатаас өөриийн дураар холдож салахыг хүсэх аваас халифд итгэлтэйгээр зүтгэхээ илэрхийлж тангараг өргөнө. Халифтууд түүний алдаа эндлийг хянаж, засаж залруулах ба тангараг өргөгч нь орон нутгийн ядуу зүдүү иргэдийн нүглийг зайлуулах болон өөр бусад чухал үүргүүдэд зүтгэдэг ёстой. “Би энэхүү төвөгтэй, нүсэр үйл хэргийг үүрдэг. Энэ бол төвөг чирэгдэл ихтэй хийгээд хариуцлагатай, хүнд үүрэг юм” гэж Багдадийн номлогч өөрөө хэлсэн байна. Хариуд нь Халиф сонсохыг шаардаж болно. Бас мусульманчууд нь мусульман бусчуудын засаг захиргаанд гэм буруугаа сонсож хүлээхийг шаргуу шаардаж, түүгээр ч зогсохгүй тэдний нүглийг урьдаас тайлбарлан таниулахад зүтгэх учиртай гэнэ.

Шариатуудын “хангамжийн  багц”-д үнэ төлбөргүй байр орон, хоол унд, хувцас бусад бололцоотой зүйлүүд ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай бүхэн ордог ба эдгээрийг хүсэж хангуулах боломж нь нээлттэй байдаг ажээ.

  1. IY. ЕРТӨНЦИЙН СҮЙРЛИЙН ТУХАЙ НОМЛОЛ

                Гагцхүү тэнгэр бурханд л илэрхий байдаг болов уу гэмээр ирээдүйн энэ хувь заяаны домгийг бүх мусульманчууд мэднэ. Коран сударт байдаг эш үзүүлэгчийн айлдсан тэр айлдвар нэгэн цагт хүмүүст үзэгдэх төдий сөхөгдсөн хэмээн тэд үгүүлдэг. Харин Исламын улсын хувьд тэрхүү тэнгэр бурханы дүрд өөрсдөө тоглож байгаа нь бусад бүх жихадуудын итгэл бишрэлээс ялгаатай юм шиг санагддаг.

                Аль – Кайда улс төрийн нууц ажиллагаагаа өргөн агуулгатайгаар явуулж байна. Өмнө нь бүх цаг үед дэлхий дээрх өөрсдийн оршин тогтнож байсан газар нутагт хяналт тогтоох, мусульман бусчуудыг Аравын хойгоос хөөн гаргах, Израйл улсыг татан буулгаж устгах, Баруун дахь исламчуудын оршин байгаа бүх орныг хэсэглэн хуваах диктатур тогтоох гээд нэн олон зүйлийг амжуулахыг хичээх аж. Исламын улсад бас нэг анхаарч халамжлах зүйл байгаа нь (өөрийн газар нутаг дахь ус дамжуулах хоолойнуудын засвар, хог хаягдал хуримтлуулах газруудыг бүрэн хяналтандаа авах явал аж.

                Бен Ладен ертөнцийн “төгсгөлийн гэрэл” гэгчийн тухай хааяа нэг дурьдасхийгээд өнгөрсөн байдаг нь сонин нууцлаг агуулгатай. Тэр энэ тухай шууд ил хэлээгүй бөгөөд “шилэн хүзүү рүүгээ цохиулах тэр агшинд тэнгэр бурхнаас гэрэл зурсхийх” тухай цухуйлгадаг байсан гэх. Америкийн түрэмгийллийн сүүлийн жилд тэрхүү сүүлчийн гэрэл хаа сайгүй ойртон буйг Иракын эцэг, Исламын улсыг үндэслэгч харсан хэмээн гэрчилсэн гэх.

Тэд мусульман тэнгэрийн урьдаас томилогдсон элч жолоодогч “Махди”-г мөргөлчний хэлбэрээр ирж үзэгдэхийг хүлээж байгаа бөгөөд он жилүүдийн урсгалд ертөнцийн сүүлчийн гэрэл үзэгдэхээс урьтаж мусульманчуудыг ялалтанд хүргэнэ хэмээн итгэдэг байна.

Иракийн нөлөө бүхий нэгэн исламист урьдчилан 2008 онд тэр тухай Бен Ладенд захидал илгээсэн агаад, сүсэгтэн саятнуудын бүлэглэлийн захирагчийн хувиар мөдхөн ирж үзэгдэх учиртай “Махди”-гийн талаар  стратегийн эцсийн шийдэлд хүрэх зорилго бүхий хэлэлцээрийг байнга санал болгодог байв.

Исламын улс Алеппогоос холгүй Сирийн Дабик хотыг асар том хот болгоход ач холобгдол өгч байна. Исламын улсын суртлын нэгэн сэтгүүлд цэрэг дайны стратегийн ач холбогдол муутай түүний зэргэлдээх болон ойр орчны жижиг хот тосгодыг дагуул хотоор хөгжүүлэх тухай үгүүлжээ. “Вивангардич”-ийн номлол ёсоор бол энд үнэхээр Римын армийг бут ниргэж, өөрийн  лагерийг бий болгох баталгаа бий аж.  Энэ ёсоор бол Исламийн арми Дабигаас хөдлөж, Римд тэд уулзалдан, улмаар тэнд шинэ “Ватерлоо” эсвэл “Энтитем”-ийг бий болгох гэнэ.

Эдгээрээр бол Дабик нэгэнтээ Исламын улсынх болсон бөгөөд бас тэнд дайснуудыг хүрч очихыг хүлээж “ертөнцийн төгсгөл”-д нь буцаах гайхам жигтэй үйлийн эхлэлд бэлтгэж байгаа гэнэ. Өрнөдийн хэвлэлээр цацагдсан мэдээлэлд цөлөгдөгсдийг Дабик руу нэвтрүүлэхэд тэндхийн хирдхийм битүүлэг нөхцөл байдал, “цаазын төлөвлөлт”-ийн тухай ер сануулга өгөхгүй байгаа бөгөөд багтай зандалчин Кэссигагийн хүмүүнлэгийн яамны ажилтан Питер буюу Абдул Рахманы толгойг цавчихдаа “Бид Америкийн анхны загалмайтнуудын үр садыг Дабикад булшлахын тулд танай армийг ирэхийг тэсэж ядан хүлээж байна” гэсэн аж. Ийнхүү Дабик “олзонд орсон том хот” болон хувирах буй.

Иракад довтолсон арван хоёр сарын дайны үед можахедууд Исламийн улсын твиттерт мэдээлэхдээ тэр мэдээлэлд  /”алдаанаас итгэл”/ гэсэн гарчиг өгөөд, дайнд оролцогч америк цэргүүдийн тухай “гэрийн эзэн ихэд сульдаж ядарсан ч хаалганыхаа дэргэд байгаа анхны зочноо хараад баяртайгаар “татвалзан” гарч одлоо” гэх мэтээр бичсэн байдаг.

Халифуудын Дабик дахь сүүлчийн байлдаан хальж Стамбулыг тонон цөлмөхийг завдах болов. Хавь ойрын бүхий л газрыг бүрхэж магадгүй гэх тэр урсгал явсаар бүүр Босформд тулж зогсох бололтой. Дараа нь өнөөгийн Ираны нутаг дахь Хорасанаас Даджаль дахь алдартай үдийн мөргөлд очихыг зорьцгооно. Тэдний ихэнх нь Халифтийн дайнд үрэгдэх ба Иерусалимын ойролцоо очиход таван мянга орчим нь эсэн мэнд гарсан байна. Даджальд хүрэх үед Ийсусыг эргүүлэх сүүлчийн тулгаралтанд бэлтгэцгээнэ. Хоёр дахь хамгийн хүндтэй исламын номлогч тэдэнд мусульманы ялалтыг номлоно.

Исламын улсад урьдаас зөгнөсөн хамгийн муу өдөр гэж бий. Тэр нь арван сард болдог чухамхүү оросын агаарын цэргийн хүчин Туркийн хууль бус нефтийн урсгалыг зогсоохын тулд Исламын дайны лагерийг устгах тэр өдөр.

  1. IV. ТЭМЦЭЛ

Исламын улсын үзэл санаанд нэг ашигтай гэхээр зүйл бий. Энэ нь хийх гэж буй зүйлээ урьдаас байнга мэдэгдэж тунхаглахыг илүүд үздэг явдал. Усама Бен Ладен бол энэ мэтийн зүйлийг зөн таамаг хэлж буй мэт сонин нууцлаг байдлаар илэрхийлдэг байж. Түүнтэй хийсэн анхны теле ярилцлагыг тэр оньсого мэт битүүлэг яриагаар дуусгасан. Бен Ладентэй ярилцаж байсан Петер Арнет түүнээс “Та нар цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?” гэж асуухад тэр “бидний тухай сүүлийн үеийн мэдээнээс чи мэдсэн шүү дээ. Хэрэв бид тэнгэр бурханд хүрэх гэсэн л зорилготой гэвэл чи итгэх үү”.. гэж хариулсан байдаг. Исламын улсын хувьд гэвэл харин ч эсрэгээрээ, төлөвлөгөөгөө бүгдийг нь биш ч гэсэн хүрэх ёстой гол чухал зорилтуудаа их л сайрхаж нээлттэй байлгадаг болохоор бид сайтар сонсож, үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр бэлтгэж байгааг нь мэдэж ойлгох боломжтой юм.

Исламын улсын нэг хэсэг нь улаан кхмерүүдтэй зэрэгцэн Камбожын хүн амыг хомроголон  устгах ажиллагаа явуулсан ба хүн амын бараг гуравны нэг хувь нь энэ ажиллагаанд өртсөн. Улаан Кхмерүүд ч Камбожын газар нутагт Нэгдсэн үндэсний байгууллагыг /ООН/ оруулахад чармайлт тавьж байна. Исламын улс өөрийн холбоотнуудаа хэт даврах үзэл, ажиллагааныхаа гар хөл болгож байгаа нь илэрхий. 1648 оны үед гарч ирсэн “сүүлчийн гэрэл” гэх ойлголт болон “Вестфальск”-ийн үзэгдлийг гэгчийг орчин үеийн олон улсын харилцааны хүрээн дотор оруулж ирэх тэрчлэн тэдний үзэл санааг үл тоосон, дурамжхан байгаа улс орнуудын хил хязгаарыг ажиллагааныхаа түшиг тулгуур болгохоор бэлтгэх болов. Энэ нь Исламын улсын хувьд амиа хорлохтой утга нэгэн явдал гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. ХАМАС болон “Мусульман ахан дүүс” бүлэглэлийн төлөөллүүд ардчиллын далбаан дор олон улсын нийгэмлэгүүдийн гишүүнээр элсэж, тэднийг уруу татахад санаархах хандлага ч бий болсон байна. Энэ нь гол төлөв Нэгдсэн үндэсний байгууллагынхны оршин байгаа газар нутагт хамаатай. Талибанчуудтай хэлэлцээр хийж, зарим тохиолдолд ухралт, буулт хийх зэрэг уян хатан тактик ч барьж буй нь ажиглагдана. (Исламын улсын хараанд байгаа Талибанчуудад нэр хүндтэй орнууд болох Саудын Араб, Пакистан, Арабын нэгдсэн Эмират зэрэг орны элчин сайдын яамтай харилцан Афганистан дахь Талибануудыг солилцох ажилагаа явуулсан)  Сүсэггүйчүүдийг хэрхэх тухай ажиллагаа болон дээр дурьдсануудаас өөр боломжит хувилбар Исламын улсад үгүй бололтой.

Нэгдсэн улсууд Исламын улсын энэхүү шахамдуулсан будлианд хариу үйлдэл үзүүлэлгүй байсаар хэтэрхий хожимджээ.

Олон нийтийн дунд тарсан мэдээлэл (цуу яриа) сэлтээс үзэхэд бүлэглэлүүдийн ойрын жилүүдийн стратеги, эрх ашгийн хандлага нь 2011 оны үед л тодорхой болоод байсан. Тэр үед терористуудын олонхи нь нэгдэж, цаашид “Исламын улс”-ыг бий болгох шийдэлд хүрсэн бололтой.  Бүлэглэлийн “спикер” Аднани урьд нь хийсэн мэдэгдэлдээ “бидний ашиг сонирхол дахь дараагийн ажиллагаа бол “исламын халифатуудын бослого” гэсэн бөгөөд ойртон айсуу “төгсгөлийн гэрэл”  гэгчтэй тулгарахад тун бонино хугацаа үлдсэн”-ийг сануулсан байдаг. 2011 онд Багдадад болсон “үнэн сүсэгтнүүдийн “хөтөлбөр”” хэмээх ажиллагааныхаа үеэр Аднани “бид дэлхийг “Коран”-ын номлолын дагуух халифатын арга барилаар “өөрчлөн зурах”-д бэлэн. Манай зорилго бол “Исламын улс” буюу зөнчдийн /Пророка/ номлосон “хил хязгааргүй улс”-ын бүтцийг бий болгох явдал юм” хэмээн мэдэгдэж байв. “Тэр цагт Ракку хийгээд Сирийн нийслэл орчмын бүс нутгийн хагас сая илүү хүн амыг гартаа авч, үлэмж тооны гадаадын сайн дурынханыг ч элсүүлэн, өөрийн үзэл суртлаа номлон дагуулах болно” гэж бас хэлжээ.

Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч эртхэнээс Исламын улсынхны санаархлыг таньж ойлгох зориг эрмэлзлэл гаргасансан бол Сирий болон Иракид энэ талаар арга хэмжээ авах хангалттай орон зай, боломж бололцоо байсан. Гэвч тэгсэнгүй Иракийн хилийг Сири улсаас таслан хааж, түүнийгээ бэхжүүлэх, Сунитуудтай хэлэлцээр хийх замыг чухалчилав. Үр дүнд нь халифатуудын цахим суртал ухуулга идэвхижиж, гэнэтхэн Иракын хотуудын бараг тал хувийг хамрах болов. Орон нутгуудад дүрвэн очигсдод энэ нь хүчтэй нөлөөлөл үзүүлэв. Энэ бүх үеийн турш Барак Обама олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Исламын улс” бол Аль Кайдагийн “бяцхан хамтрагч” мэтээр мэдэмхийрэн, бурсаар л байлаа. Анхны оролдолого нь зүгээр л сагсуурал байж гэж болохоор. Харин одоо курдуудын гараар (гараар могой бариулан) Исламын улстай дайтаж байна. (Бас агаарын цохилт өгөчдийнг туслалцаатайгаар) Гэвч энэ стратеги нь өнөөдрийг хүртэл тэдгээр улсын нутаг дэвсгэр дээрх Исламын улсыг хэсэглэн хувааж, тарамдуулж чадсангүй. Нөгөө талаар тэд одоо Шийт болоод Курдуудыг нэгтгэхгүйн тулд Исламын улсыг Багдадаас Эрбиляд бүү довтлоосой гэж,  “залбирч” буй.

Барууны зарим ажиглагчдын үзэж байгаагаар мөргөлдөөныг шатлан өргөжүүлэхийг уриалж байгаа гэх. Хүмүүсийн ердийн амьдралд хөндлөнгөөс оролцож (Макс Бук. Фредрих Каган) арван мянга гаруй америк цэргийг тийш шилжүүлэн суурьшуулахыг шаардаж байгаа гэнэ. Энэ дайчилгаа зогсохгүйгээр, хөнгөн давалгаан мэт үргэлжилсээр бүүр яриангүй геноцид ажиллагааг эхлүүлэх балмад явдлын хаалгыг тогшиж байх шиг. Тэд өмнө нь эдгээр нутаг дэвсгэрт дэглэм тогтоох нэрийдлээр өдөр бүр энгийн ард олныг алж устгаж байлаа.

Исламын улсын түйвээн сүйтгэх хүчин чадал нь өөрсдийн талуудад үхэл сүйрлийг авч ирж буй сөрөг үр дагавар ч ажиглагдаж байна. Тухайлбал Сирий, Иракийн дайны тусгалыг бүгд харж байна шүү дээ. Одоо тэд Сири, Иракд Халифатын засаг захиргааг тогтоож байна.

Харин “Аль-кайда”-гийн хувьд гэвэл мухардалд орсон мэт байдал ажиглагдах болов. Тиймээс тэд яг жоом шиг аргаар нүхнээс амьд гарах боломжийг хүлээж байх шиг. Аль – кайда Исламын улсын дэргэд тийм ч хүчирхэг биш. Гэхдээ л Халифатуудад цохилт өгөх гэж хэт улайрснаар Сирий, Иракийг алдах эрсдэлтэй. Халифат “нүхэнд” амьдарч чадахгүй тийм болохоор тэдний амьдрах зайлшгүй нөхцлүүдийн нэг нь бидний үзэж байгаагаар тэндхийн нутаг дэвсгэр дээрх салан тусгаарлалт. Энд тангараг, итгэл ер хамаагүй шахам болоод ач холбогдолтой бус. Тэгэлгүй яахав. Хуучин вассалууд барууны ертөнц дэх өөрийн дайснуудын толгойг авах “фрилансери” маягийн түрэмгийллээ үргэлжлүүлж болно.  Халифатын суртал ухуулгын үнэ цэнэ ч үгүй болох магадлал бий. Харин тэдний шашин л хаа очсон газарт нь хамт нутагшиж, тасралтгүй үйлчлэх нь зайлшгүй.

Исламын улсын гарт буй Дабик руу Америкийн цэргийн хүч бүрэн машстабаар цөмрөх нь гарцаагүй болсон үед тэнд чухам үнэнч дайн явагдаж болох. Хэрэв Исламын улс Дабикын дэргэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тулалдах аваас үүнээс хэн ч хожихгүй, хэнийх нь ч зөв болохгүй үлдэх юм. Ингэснээр тэдний хамтдаа үүрсэн эрсдэл нь улам л даамжирна. Нэг талд нь Америкийн үндсэн хүчин бас нөгөө талд нь Исламын улс бүхлээрээ.

Нэгэн бичлэг дээр хар баг өмссөн “зандалчин” Ерөнхийлөгч Обама руу шууд хандан, түүнийг нэрээр нь дуудаж, “Америк л биднийг гарцаагүй дайнд татан оруулахыг хүссэн. Тэгснээр бүх дэлхийг хамарсан том ялалтанд жихадуудыг өдөөж байна. Халифатууд тийшээ очих үгүйгээс шалтгаалахгүйгээр АНУ шинэ христийн шинэ давалгааныг бий болгон тогтоож, бүх мусульманчуудыг устгахыг санаархсан. Шинэ халдлага, шинэ түрэмгийллийг бэхжүүлэх үзэл санаа бүхий сайн дурынхныг үлэмж нэмэгдүүлэхэд улайрсан. Болж өнгөрсөн түрэмгий ажиллагаанууд нь үүнийг бэлхнээ гэрчлэнэ. Өмнөхөн нь Заркавид болсон түрэмгийллийг, бас түүний мөрөөр болсон үйл явдлыг дурьдаж болно. Эцсийн эцэст үүний улмаас л Исламын улс бий болсон юм. Дахиад чухам ямар “зандалчилга” явагдах гэж байгааг хэн хэлж мэдэх вэ?” хэмээн мэдэгдэл хийхийг харав. .

Исламын улсын тухай илэрхий байгаа зүйлүүдийг бүгдийг сайтар бодож тооцож, /агаарын хүчний тусламж гэх мэтчилэнгээр/ удаан цус асгаруулахгүй, муугаас сайн хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй байсан юм. Курдууд ч, Шийтүүд ч ялгаагүй Сунитуудын бүх нутаг дэвсгэрийг захиргаандаа оруулж чадахгүй. Тэнд нэгдүгээрт үзэн ядалт, хоёрдугаарт ямар ч жолоодлогогүй мэт тийм балмад этгээдүүд бий болж байна. Сар тутам Исламын улс тэлэн өргөжиж байгаа таагүй мэдээ чих дэлсэж, ойрхи дорнод ээлж ээлжээр хүчин мөхөсдсөн засаглал бүхий ард түмний дүрд шилжиж байгаа нь, нэгэн цагт байсан зөнч Мухамедийн “дайнч улс”-ын хэрэг явдлыг эрхгүй санагдуулахад хүрэх болов.

Исламын улсын жинхэнэ үнэ цэнэ нь үнэндээ хүмүүнлэг чанарт л орших ёстой. Дэлхийд тэдний аюул занал багадахгүй байгааг хүн төрлөхтөн харж байна. Тэднийг Аль Кайдатай адилхан л хүлээн авч заншжээ. Баруунд Аль Кайда бол жихадуудын бүлэглэлийн дундах “холын дайсан” гэдгээрээ алдартай. Гэвч одоо үндсэндээ санаа зовних хамгийн чухал асуудал гэвэл өөр нэг жихадуудын аюул занал болоод байна.

Исламын улс эргэн тойрондоо дайснуудтай. Харин тэдний лидерүүд нь

үүнийг Америкийн хорон явуулга гэж үзэж, халифатуудын нутаг дэвсгэрт шариатуудыг оруулах нэн том давалгааныг өрнүүлэх болов. Багадад үүнийгээ нуусангүй арван нэгддүгээр сард Саудын Араб дахь өөрийн хүмүүстэй тушаал өгч “рафидууд”-тай (шийтүүд) бас Аль –Сулултай (саудын хаант засгийн бүрэлдхүүн дэх сунитуудын нэг хэсэг) “учраа ололцох” асуудлыг эхлүүлсэн. Энэ нь тэдний хувьд “загалмайтны дайчид”-тай учраа ололцохын урьтал нөхцөл аж. Гадаадын сайн дурынхан эцсийн ганц боломжоо Сири рүү явах билет авахад зориулцгааж байна. Тэд шариатад үнэнч амьдарч, тарчлан зовогсдыг эрж олох, туслахыг хүсэх аж. Ер нь боломж л байвал халифатуудын дэргэд амьдралаа тушаахыг үнэнч сүсэгтнүүдээс өөрийн номлол нь шаардаж, тэд номлолдоо хөтлөгдсөөр.

Цус асгаруулагчдын нэгэн багаахан ведио группынхан Франц, Британи, Австралийн паспорттай байсан гэх. Луврт дарааллаа хүлээж буй тэдгээр хүмүүсийн хэрэглэдэг нэгэн этгээт дохионы хэл нь өөрийгөө дэлбэлж амиа золиослоод, дахин шинэ төрөлдөө очих онол, эсвэл Сиднейгийн нэгэн дэлгүүрт байгаа бүх хүмүүсийг бүрэлгэхэд хэн нэгнийг золиос болгох явдалд ашиглагддаг бололтой.

Исламын улс өрнө дахины дунд “ганцаардсан чоно” шиг санагдах ч өөрийн талуудын хамтаар тэрхүү өрнийн ертөнцийг бүхэлд нь хараалсан аллага хядлагад ханцуй шамалсаар байна. Энэ нь үндсэндээ Исламын улсад очих гэсэн тэдний холбоотон этгээдүүдийн үзүүлэх бичиг поспортыг хураан авах зэрэг хориг арга хэмжээг өрнийнхөн авч байгаа, түүнчлэн бусад асуудлуудтай холбоотой хариу үйлдэл гэх. Баруун руу дайрах энэхүү дайралтыг Исламын улсынхан цугаар сайшаан дэмжиж байгаа ч одоогоор тэдний нэг нь ч  (эдгээрт Аль-Кайдагийн “Charile Hebdo”-гийнхны явуулсан Парижийн буудалцаан нэртэй ажиллагаа зэргийг авч үзэж болно) тодорхой төлөвлөгөө тэр тусмаа санхүүгийн төлөвлөлт гаргаагүй, гацсан байдалтай байгаа аж.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Мосул Юргену Тоденхофер немцийн “тарган цатгалан жихадууд”-ын төлөөлөлтэй ярилцахдаа Европ дахь танай нөхдүүдээс хэн нь ч байх ёстой газартаа /төрхөмдөө/ харьж буцахгүй байгаа нь алан хядлага үйлдэх санаархалтай нь холбоотой юу?” гэж асуусан байна. Тэгэхэд нь мөнөөх жихад “харьж буцсан нөхдүүдийг жихад гэж, тэр тусмаа цэрэг эрс гэж тооцох боломжгүй болно. Ер нь бол Исламын улсаас явсан нь өөрийнхөө тэр байдлын төлөө үлэмж гэмшлийг эдлэх ёстой” гэж хариулжээ. Исламын улсын шулуудсан үйлдлийг тогтоон барих зөв хэлбэр гэвэл өөрсдийгөө өөрөө нурааж устгах тийм байдалд оруулах, түүний холбоотон болохгүй байх, холбоотон элсүүлэх замуудыг нь мухарлах явдал. Энэ бол хамгийн найдвартай үзэл санаа.

Хяналтандаа авах нутаг дэвсгэрийн хэмжээг өргөсгөж тэллээ ч гэсэн тэднийг дагах хүн зон үгүй аваас тэд аргагүй болно. Чухам ингэж мухардуулах байдлаар хүчийг нь сорж, сулруулах аваас тэд тэнгэр бурханы дүрд хэтэрхий улайран тоглосныхоо горыг амсаж, түүний нэхлийг үүрэх эрсдэлд унах, тэгсний улмаас төрөлх нутаг орнууд руугаа буцаж суурьших л гарцтай тулгарах нь магад юм. Басхүү хэт туйлширагч исламистуудын үгээгүй гуйлгачин амьдралын тухай мэдээлэл гадагш тархахын хэрээр дэлхий нийтэд нэр хүнд нь унана. /Түүхэнд гарч байсан тийм албадлага хүчирхийллийн  замаар одоо шариатын урсгалыг тогтоон бий болгохыг ихэд чармайж байна/

 Гэхдээ яаж үзлээ ч гэсэн Исламын улс тийм хурдан хугацаанд “амь тавьчих”-гүй л болов уу. Өнөөдрийн байдлаас харахад тийм ч амар зүйл биш юм. Хэрэв Исламын улсынхан “Аль-Кайда”-гаас андгай тангараг хүлээж авахад хүрвэл өөрийн бүх талуудаа нэгтгэж, үлэмж хүчирхэгжих ба “дарагдашгүй дайсан” болж хувирна.

Сүүлийн хэдэн сард Исламын улс, Аль-Кайда хоёрын дунд нэгдэл, хагарал бутралын аль, аль нь хүчтэй өрнөж байх шиг санагдана. Исламын улс дахь “Дабик” сонины арванхоёр сарын дугаарт нийтлэгдсэн нэлээн урт үгүүлэлд Аль-Кайдагаас оргон гарч ирэгсэд урьдны бүлэглэлээ үр нөлөөгүй, үхширмэл байдалтай байна хэмээн хурцаар шүүмжлэн, зүхэж а Завахирийг ард олноос алслагдсан хаана ч ашиггүй лидер хэмээн нэр хоч өгсөн байна. Үүнийг бид ч анхаарч, үүсээд байгаа нөхцөл байдалд тохируулан алхамаа тооцоолох хэрэгтэй биз.

Эрбильд довтлох аюул занал үүсэхгүй, ерөөсөө ямар ч тохиолдол болохгүй байлаа ч, эсвэл бүр сүйрэл нүүрлэсэн ч мөр ялгалгүй байдлыг дордуулсан нөхцөл үргэлжилсээр байх төлөвтэй.

  1. МАРГААН

Асуудлыг зэвсэг хэрэглэхгүй байх замаар хялбар шийдэж болж байсан нь ч бий (Исламын бус чиглэлийн асуудал) Исламын улсын талынхны эцэслэн сонгосон тодорхой хувилбар гэвэл шашныхаа суртал номлолыг аль болох нээлттэй тайлбарлан таниулах, тэрчлэн цаг ямагт Исламын улсыг болон Исламчуудад дутагдалтай байгаа, сөрөг үр нөлөө үзүүлж буй зүйлүүдийг зарлан мэдэгдэх, онцгой тохиолдолд Мусульманий удирдагчдийн тушаал зааврыг сонсгох зэргээр ажиллаж, зориулагдсан бичвэр материалуудыг, бас тэнд буй Исламын улсыг шууд сайшаан дэмжсэн бичвэр, бичлэг зэрэг зүйлсийг өөрсдийн үйл ажиллагаандаа олонтоо ашиглаж байна.

Одоо Мусульманчууд рабын ертөнцөд хууль бус зүйлсийг цэцэглүүлж байна гэж хэлж болно. Тухайлбал загалмайд хадаж алах гэх мэтийн өнөө цагт байж боломгүй хүн ёсноос гадуур зүйлсийг дэлгэрүүлэхийг хичээж буй. Ийм жишээ олныг ярьж болно. Мусульманий /зөнч, бурхад/-ын амьдралаас сэдэвлэгдсэн Коран судрын эсрэг үйл биш гэж үзэх учраас Арабын ертөнцөд дээрх бусармаг үйлүүдийг шүүн, таслах боломж үгүй юм.

Исламын улсын үзэл суртлаар тодорхой сөрөг оюун санаа, сөрөг номлол бүхий хүмүүсийн хүчтэй засаглал бий болж байгаа нь бодит үзэгдэл. Тэдний хувьд урьдны үнэн нүүр царай нь үгүй болж, хоёр нүүртнүүд, хоёрдмол санаатнууд болж өөрчлөгдөж байна. Мусульман бусчууд нь мусульманчуудад зааж зөвлөж болохгүй. Ийм итгэл үнэмшил нэгэнт бий болжээ. Мусульманчууд бүүр эртнээс хоорондоо ийм асуудлаар хэлэлцдэг байж. Ийм итгэл бүхий исламчуудын нэг салаа мөчир нь одоо Исламын улсын бий болгож буй хэт туйлширмал хэрнээ олон хувилбарт (альтернатив) – ер мөчөөгөө өгдөггүй, тэрс үзэлтэн маягийн исламчууд юм. Мусульманы ийм салаа салбарууд чамгүй олон бөгөөд тэд аз жаргалтай байлаа ч, азгүй, зовлон гунигтай байлаа ч алхам бүртээ хүслээ барьж, заавар тушаалыг л гүйцэтгэх учиртай гэсэн эртний уламжлалыг баримтлаж хэвшжээ.

Бас Исламын улсын талуудад арай өөр хандлагатай мусульманчууд ч бий. ”Коран”- номлолыг үл ойшоогч хэсэг. Коран судрыг уншдаг ч нарийвчлан ойлгох гэж төдийлөн мэрийлт чармайлт гаргахгүйгээр дагаж дэвэрдэг жинэхэнэ заналхийлэгч үзэлтнүүдийн төлөөлөл гэх зэрэг.

Багдад – салафит. “Салафит” гэсэн үгийг одоо терорист гэж ойлгох нь олонтоо байна. Терористууд салафитын далбааг бахархал омогшлийн бэлгэ тэмдэг, дайны туг болгох нь тун чиг олон тохиолдол дээр бодит үзэгдэл болов. Хэрэг дээрээ салафитуудын ихэнх нь жихад биш юм.

Тэд бол Аль –Ислам буюу “исламийн газар” -ыг тэлэхэд чин үнэнчээр зүтгэж, бүхий л хүнд хүчир, ёозгүй байдлуудад рабууд шиг байж, гарыг нь тас цавчсан ч хүчээ өгсөөр байх тийм улс (нөхөд) болж мэдэх. Тэд юуны түрүүнд шашны бясалгал эрэгцүүлэл, хувь хүний гэгээрэн цэвэрших бүх зорилгыг хорлон эвдэх журамгүй дайны зорилготой холбоотойгоор, шашны мөргөл залбирал ёслол хүндлэлийн үед ч сүйтгэн хөнөөх гэх мэт байж боломгүй хориотой зүйлсийг чухалчилж байна.

Исламчуудын бурхан ийнхүү маш хувирамтгай, олон хувилбартай болж иржээ. Исламчуудын өдөөж буй эсэргүүцлийн нэн хурц хэлбэрүүд, түүний огт бууж өгөхгүйгээр, улайран зүтгэх дүр төрх зэргээс ийн дүгнэж болно. Ихэнх салафитууд Мусульманчуудын улс төрийн засаглал бүрэлдэн тогтох нь зайлшгүй зүйл гэдэгт итгэдэг аж. Энэ бол ямар ч хууль журамд суурилаагүй Исламын улсын засаглалыг “дуугүй” хүлээн зөвшөөрч байгаагаар илрэх агаад зөнч төлөгч номлогчид нь улс төрийн нам хийгээд сонгуультай адилаар бурхан тэнгэрээс бултах, мэхлэн зайлсхийх нь элбэг ажиглагдана. Захирах захирагдах ёсыг эмх замбараагүй хаос байдалтай болгон зааж зааварлах болсон агаад засаглах ёс, нүгэл, буяны тухай, “коран”-ы сургаал номлол, зам замналын тухай марган хэлэлцэх нь тэдний дунд олонтоо гардаг байна.

Исламын зөнч /эш үзүүлэгч/ хэлэхдээ “Одоогийн засаглагчид яг л “цөхөрдөггүй бурхангүйчүүд” юм. Тэдэнд гэмшил хэрэгтэй” гэжээ. Тэдний бүхий л сонгодог “итгэлийн ном”-уудад нийгмийн хувьсгалын тухай өгүүлдэг. Салафитуудын “Тихим”–д ч /Аядуун үзэл/ мусульманчуудын дундах задрал бутралыг хатуу хориглосон байдаг. Жишээ нь ард олныг хагацал, гунигт автуулахыг.

“Аядуун” /Тихие/ сударт салафитын итгэгчид мөргөл үйлдэх, номлол сургаальд шамдах, ариун цэврийг нягт сахих гэх мэтээр өөрийгөө цэвэршүүлэн гэгээрүүлэх, хүчтэй болгож, хүчирхэгжүүлэх үйл хэрэгт амьдралаа зориулах ёстойг номлосон байдаг Исламын улсынхан эдгээр баталгаатай өгөгдлүүдийг зөвшөөрч Багдад дахь өөрсийн сурталд ашиглаж байгаа. Гэвч бас дургүйцсэн, бүүр үзэн ядсан маягийн  янз байдал ч илэрч байгаа нь твиттер хуудсан дахь түүнийг ад шоо үзсэн, тохуурхан доромжилсон бичвэр болон бичлэгүүд юм. Тэд салафитуудыг “Салафитын орхиц-ууд” буюу “сарын тэмдэг” гэх мэтээр доромжлон нэрлэсэн нь энэ тал дээрх маргаан мэтгэлцээний дотоодод үймээн самууны шинж тэмдэг үүссэнний битүү дохио гэж болно. Энэ тухайд бидэнд “Бархасбадь гаригаас хуурай хүнстэйгээр, унадаг дугуйгаар зорчиж сүмд морилох”-той адил яаралтай шийдэл шаардагдаж буй. Судалгаа шинжилгээ ч хийх хэрэгтэй. Энэ бол маш чухал хэрнээ ухаалаг шийдэл биз. Салафитийн “Аядуун” /Тихие/ номлол хэдий ийнхүү заримынх нь дургүйцлийг төрүүлж буй  ч Багдадын загвар болон жихадуудыг эсэргүүцэх  хорын ерөндөг болж болох юм. Жихадууд ч тэр мусульманчууд ч тэр алалдах хөнөөх сөнөөхөөс өөр гаргалгаагүй гэсэн үзэл хандалагадаа хүмүүсийг чөдөрлөн барихын төлөө дөргүй зүтгэдэг, хэт хуучинсаг баримтлалаа зөвтгөх шалтгийг хайсаар байх шиг. Ийм шалтгаа олж авсан нь “үхэшгүй мөнхийн ислам” гэх томьёлол юм. Ихэнх исламчууд энэ тал руу хэт хэлбийж туйлшрамтгай ханддаг. Үүний үнэн төрхийг нь яг “хоёр нүүртэн”, “ариун шүтээнээ бузарлан самууруулагч” гэж тодорхойчлон нэрлэж болохгүй байх л даа.   Яагаад гэвэл хоёр нүүртэн гэх нь залуу үеийнхний хувьд үзэл санааны тэвчишгүй хэлбэр нь. Харин энэ нь барууны улс төрийнхнийг бурхан тэнгэрийн тухай маргаанд оролцохоос зайлсхийх хандлагад түхлэж болох.

Барак Обама исламчуудын нутаг дэвсгэр дээгүүр дайраад өнгөрөх дашрамдаа “Исламын улсын тухайд “тэд бол исламчууд” биш хэмээн мэдэгдсэн. Мэдээж энэ бол хувь заяаны тоглоом гэлтэй. Юу гэвэл тэр өөрөө мусульманчуудын хүү (удам) боловч мусульман бус, “сүсгээ гээгч” нэгэн гэдгээ бусад сүсгээ гээгчиддээ албан ёсоор зарлан илэрхийлж буй. Энэ үйлдэл нь жихадууд түүнийг шоолон элэглэхэд хүргэж байна. Мусульманчуудын зарим томоохон хэсэг нь ямар ч атугай Обамагийн санаа зорилгыг үнэлсэн явдал бий гэх. Энэ ерөнхийлөгч нэгэн үе биднийг Багдадаас, болон мусульман бусчууд, шовнистуудаас хамгаалахыг хичээсэн, бас ч үхвэл зохих нүгэлтнүүдийн гэм ялыг гэмшүүлэхэд бэлэн байдаг хэмээн Обамаг сайшаасан, бас яг үнэн хэрэгтээ ихэнх мусульманчууд жихадуудтай нэгдэхийг хүсэхгүй байгаа хэмээн Америк тайлбарлаж байгаа. Гэвч тэд зөвхөн өөрсдийнх нь зөв гэдэгт нь итгэж байгаа хэсгийн итгэл үнэмшлийг бэхжүүлэх гэсэндээ л ийн худал залж буй бололтой.

Исламын улс бол чухамдаа оволзон түрхэрэх амь амьдрал дахь өөрийн номлол сургаалийн хил хязгаарт бий болсон хүч энергийн бүтээл гэлтэй. Тэдний чимээгүй эзэгнэн захирах засаглал, мөргөл сүсэггүй байдал гэх мэт амьдралын хэв маягийг сонсоход урьдаас нөхцөлдүүлсэн журам дэглэм ч юм шиг. “Зөнч Мухамедын далбааг тэд Цагаан ордон дээр өргөн мандуулах болно” гэнэ.

Тэрчлэн Монголыг ч Исламын улсын зүгээс аюул занал отолхийлж байгааг үгүйсгэж болохгүй.  Юу гэвэл Исламын улсын гар, хөлүүд Монгол орны оршин ахуй төв азийн нутаг дэвсгэр тийш сунаж болзошгүй болсон нь ажиглагдаж байна. Ийм байдал үүслээ гэхэд, аюулаас хамгаалахын тулд АНУ-д хандахад хэтэрхий алс хол, харин “нөгөө этгээдүүд”-ийн хувьд Монголд хүрэх нь түүнээс харьцангуй ойрхон юм. Үүнтэй холбогдуулан үгүүлэхэд нийгэм дэх зугаа цэнгээний асуудалд ч  хянамгай байж, тодорхой хязгаар тогтоох нь зөв байх. Ийм асуудлыг журамтай ухаалаг байлгахад ихээхэн анхаарах хэрэгтэй. Жорж Оруэл 1940 оны гурван сард болсон “Майн кэмп”-ийн үйл явдлыг тэмдэглэн хэлэхдээ “Гитлер хэзээ ч туршин шалгах авьяас чадалтай байгаагүй, бас түүний зорилго нь хэзээд хулчгар хэрнээ дайсагнагч шинж чанартай байдаг байлаа. Хэрэв түүнд хулгана алах хэрэгтэй байсан бол энэ нь түүнд луутай тэмцэх гэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг” гэсэн байдаг. Хүмүүс исламын улсын шинж байдлыг үүнтэй төсөөтэйгээр үзэцгээж байна. Тэд амьдралдаа тохиолдох том үйл явдал, том дайны оролцогч хэмээн,итгэцгээнэ. Чухам энэ нь шудрага зөв талуудаа нугалан бөхийлгөх драмын жүжиг болж хувирч байна.

Фашизмын талаар Оруэл үргэлжлүүлэн хэлсэн нь “…Амьдралыг үзэх сэтгэл зүйн ийм туйлширмал үзэл одоо ч хүчинтэй шахам байна. Социализмын үед ч капитализмын үед ч байсан. Тэглээ ч тэд бол тийм зөнч мэргэн хүмүүс биш. Таны амьдралыг сайн сайхан болгоно гэцгээдэг. Гитлер тэдэнд хэлэхдээ: “..би та нарт тэмцэл, аюул, үхлийг санал болгож байна. Үр дүнд нь хаа сайгүй бүх үндэстнүүд хөл доор маань сөхрөнө……… Энэ бол сэтгэлийн хөөрлөөр үнэлж боломгүй тийм хүчирхэг дуудлага” гэсэн байдаг. Харин одоо болж буй Исламын улсын үйл явдлыг авч үзвэл дээрх хандлага дээр шашны номлолыг нэмжээ. Эсвэл нэлээн “оюунжсан” бас сонирхол татахуйц байдалтай ч юм шиг Тэдний заавал дагаж биелүүлэх ёстой гэж үздэг ягшмал, туйлширмал лүндэн, номлол бол Исламын улсын хөдлөшгүй байр суурийг атгагч нь юм. Тэд уулзсан болгоноо бараг толгой дараалан устгахад баяртайгаар бэлтгэж байгаа агаад зөнчдийн зөгнөсөн хууль номыг мөрдөж, бурхан тэнгэрийн аврал ивээлд багтахыг орчин тойрныхондоо номлон итгүүлэхэд идэвхийлэн зүтгэцгээнэ. Энэ янзаараа бол тэдний сэдсэн дайн төгсгөлгүй мэт урт удаан үргэлжлэх төлөвтэй ажээ.       . . .

 Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ /The Atlantic цахим хуудасны материалыг ашиглав/

             Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …