Тайваньтай хамтарч ажиллана

12765789_516397518530386_606093011_oДархан-Уул аймагт Тайваний нийслэл Тайпэй хотын Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рун, тус газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нар айлчлав. Тэднийг аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын холбогдох албаны хүмүүс Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарыг аймагтаа түлхүү хөгжүүлэх боломжтойн дээр төмрийн хүдэр, нүүрс, алтны ордуудыг түшиглэн “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”-ийг Кластер маягаар хөгжүүлэх, мөн аймагтаа Олон улсын Нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байгаа тухай танилцуулсан юм. Тэрбээр урлаг соёлын солилцоо, аж үйлдвэрлэлийн салбар тэр тусмаа Үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Төлөөлөгч Хуан Куо Рунд илэрхийллээ.

12751826_516397581863713_2090647085_o

Төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ: -“Дархан хот Тайваны олон хотуудтай бүхий л салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг харж байна. Ялангуяа аж үйлдвэрлэл хөгжсөн Тайжу хоттой газар тариалан, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах боломж байна”  гэлээ.

Тайваниас жилд 10 сая гаруй иргэн гадаадын улс орнуудад жуулчилдаг байна. Тэдгээрийн 2000 гаруй нь Монголд жуулчилж ирдэг нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд дээрх жуулчдын анхаарлыг Монгол улс руу улмаар Дархан-Уул аймагт татах ажлыг эхлүүлэх чухал байгааг талууд уулзалтын үеэр онцолж байв.

Мөн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд ирэх 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болох “ДАРХАНЫ ХӨГЖИЛ – 2016” Олон улсын эдийн засгийн форумд хүрэлцэн ирж Дархан-Уул аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал хэтийн төлвийн мэдээлэл авч цаашид урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхийг ирсэн зочдоос хүслээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …