Дуучин С.Нарангийн тоглолтын хувцасыг урлах “уралдаан”

Поп дива дуучин С.Наран Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Корпорэйт” зочид буудлын шинэ танхимд зохион байгуулах тоглолтдоо өмсөх хувцсандаа уралдаан зарлажээ. Үүнийгээ “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын товчоо болон оюутнуудын дунд зарласан бөгөөд шалгарсан цөөн тооны хувцсыг нь өмсөж, ая дуугаа өргөх гэнэ.

наран

С.Нарангийн тоглолтын ерөнхий найруулагчаар “On and of” продакшний захирал С.Ононбат, хөгжмийн найруулагчаар Б.Чинбат ажиллах гэнэ.

Сонирхуулахад, тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр нартай хамтарч уран бүтээл хийснээ дуулгав.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …