Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэг Монголын шатрын холбоотой хамтран Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 12-21-нд зохион байгуулах гэж байна.
Монгол, Тува, Халимаг, Буриадын төлөөлөгчид дэлхийн шатрын тухай хуулийг дагаж мөрдөн тойргийн системээр тоглох юм байна. Шагналын сан өндөр буюу эрэгтэй, эмэгтэй хэсгийн шагналын сан тус бүр 12 мянган ам.доллар юм.
Тэмцээний алтан медалийн эзэн 4500 ам.доллар, өргөмжлөл, мөнгөн медалийн эзэн 2500 ам.доллар, өргөмжлөл, хүрэл медалийн эзэн 1500 ам.доллар, өргөмжлөл, IV байр 1000 ам.доллар, V байр 850 ам.доллар, VI байр 750 ам.доллар, VII байр 550 ам.доллар, VIII байр 350 ам.долларын эзэн болох юм.