Ц.Дашдорж гишүүн худлаа яриад байна уу

sdasdadad

Өчигдөр Хойд хөршийн “АРД” цахим сайтад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар /200 гаруй сая төгрөг/ хожсон тухай мэдээлэл гарсан. Тус мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж Өмнөд Солонгосын Ганнам дүүрэг дэх “InterContinental Seoul COEX” зочид буудлын “Seven Luck” казиногийн покерын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.долларыг хожсон хэмээсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэхүү мэдээллийг үгүйсгэж “Та нар миний паспортыг ирээд харж болно шүү. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү худлаа мэдээллүүд гараад ирдэг. Эх сурвалжийг нь олж хууль хяналтын байгууллагад ханд гэж ажлын албаныхандаа хэлсэн байгаа” гэсэн юм. Мөн “Миний хувьд өнгөрсөн жилийн 9 сард эмчилгээнийхээ хяналтыг хийлгэх зорилгоор Солонгост очсон” хэмээн Өмнөд Солонгост байснаа хэлэв. Тэгэхээр Ц.Дашдорж гишүүн худлаа яриад байна уу, Оросын сайт ташаа мэдээлээд байна уу.

Ер нь Орос гэлтгүй Монгол цаашлаад аль ч орны цахим сайтад тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой мэдээллийг нягтлахгүйгээр нийтэлдэггүй бөгөөд мэдээний үнэн байх магадлал 100 биш юм аа гэхэд 99.9 хувьтай байдаг. Тиймээс Цэдэвийн Дашдорж хэмээн овог нэртэйгээ нийтлэгдсэн Ц.Дашдорж гишүүн Оросын сайттай заргалдаж 100 мянган ам.доллар хожоогүйгээ батлах биз. Нөгөө талаас түүнийг үнэхээр Сөүлийн казинод тоглосон эсэхийг манай хууль хяналтын байгууллага тогтоож, сонгууль дөхсөн энэ үед түүний нэр хүндийг зориудаар гутаасан эсэхийг батлах буй заа.

Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …