Хорих ангийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгасан байна

grfghbfgvbngf-300x177Булган аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ШШГЕГ-ын харьяа онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангийн эмнэлгийн үйл ажиллагааг шалгасан байна. Тус хорих ангийн эмнэлэг нь 6 ортой, 1 их эмч, 4 сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд он гарсаар нийт 11 ялтан хэвтэн эмчлүүлжээ.

Уг шалгалтаар хорих ангийн эмнэлгийн үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал нь “эрсдэлтэй” гэж  үнэлэгдсэн ба эмнэлгийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэгдсэн байна.

Иймд шалгалтын ажлын хэсгээс Хорих 439 дүгээр ангийг ялтны эрхийг хамгаалахтай холбоотой Олон улсын гэрээ конвенцын заалтыг  хэрэгжүүлэх, ялтнуудад эмнэлгийн үйлчилгээ явуулахдаа эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн  эм, эмнэлгийн хэрэгслээр хангах,  ялтнуудын эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж Булган аймгийн прокурорын газар болон  Мэргэжлийн хяналтын газраас тус тус шаардлага хүргүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …