Герман шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг бодис илэрчээ

 

e2bb0d5f1efe624abigГерман улсын Мюнхений хүрээлэн буй орчны хүрээлэнгийн мэргэжилтнүүд шоконд оруулсан мэдэгдэл хийлээ. Германы хамгийн алдартай 14 төрлийн шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг пестицидүүд (глифосат) илэрчээ. Глифосат гэдэг энэ канцерогеныг үйлдвэрлэлд өргөн ашигладаг, жишээлбэл хогийн ургамал устгах шингэн хийхэд. Гэтэл глифосатыг хэрэглэснээр хавдар үүсэх аюултай байдаг аж. “Spiegel” сэтгүүлийн нийтлэлд бичсэнээр хамгийн их хэмжээний аюултай бодисууд илэрсэн шар айраг бол “Hasserцder” компанийх. Тэдний 1 литр шар айрганд 29,74 микрограмм пестицид агуулагдаж байлаа. Эрдэмтэд “Энэ бол маш аймшигтай үзүүлэлт. Харьцуулахад усан хангамжийн системийн хоолойгоор урсдаг усан дахь глифосатын зөвшөөрөгдөх хэмжээ нь 0,1 микрограмм” гэж тайлбарлаж байна.

Герман улсын Мюнхений хүрээлэн буй орчны хүрээлэнгийн мэргэжилтнүүд шоконд оруулсан мэдэгдэл хийлээ. Германы хамгийн алдартай 14 төрлийн шар айрагнаас хорт хавдар үүсгэдэг пестицидүүд (глифосат) илэрчээ. Глифосат гэдэг энэ канцерогеныг үйлдвэрлэлд өргөн ашигладаг, жишээлбэл хогийн ургамал устгах шингэн хийхэд. Гэтэл глифосатыг хэрэглэснээр хавдар үүсэх аюултай байдаг аж.

“Spiegel” сэтгүүлийн нийтлэлд бичсэнээр хамгийн их хэмжээний аюултай бодисууд илэрсэн шар айраг бол “Hasserцder” компанийх. Тэдний 1 литр шар айрганд 29,74 микрограмм пестицид агуулагдаж байлаа. Эрдэмтэд “Энэ бол маш аймшигтай үзүүлэлт. Харьцуулахад усан хангамжийн системийн хоолойгоор урсдаг усан дахь глифосатын зөвшөөрөгдөх хэмжээ нь 0,1 микрограмм” гэж онцлон тэмдэглэв.

Харин Германы шар айраг үйлдвэрлэгчдийн холбоо дээрх мэдэгдлийг үгүйсгэн, “Шар айргийг насан туршдаа хэрэглэсэн ч хорт хавдар тусахгүй. Насанд хүрсэн хүний биед агуулагдах глифосатын түвшин аюултай хэмжээнд хүрэхийн тулд хоногт 1000 литр шар айраг уух ёстой” хэмээн тайлбарлажээ.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …