Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

ре

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна:

• Рентген аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй;
• Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөөгүй;
• Цацрагийн үүсгүүрийн бүртгэл, дотоод хяналтын тайлан мэдээг хуулийн хугацаанд ирүүлдэггүй;
• Цацрагтай ажиллагчдыг цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын сургалтанд хамруулдаггүй;
• Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмчийн үзлэгт тогтмол хамруулдаггүй;
• Цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг тогтмол хийдэггүй;
• Ажлын байранд цацрагийн тунг хэмжих хэмжилтийн багажгүй;
• Рентген кабинетад цацрагийн хамгаалалт дүрмийн дагуу бүрэн хийгдээгүй зэрэг зөрчил илэрч байна.

Мөн рентген аппарат, тоног төхөөрөмжийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирж цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахгүйгээр ашиглах зөрчил илэрдэг. Жишээ нь: Шүдний эмнэлэгт ашиглагдаж буй дижитал рентген аппарат, ясны сийрэгжилт тодорхойлох багаж.

2016 онд улсын 8, хувийн хэвшлийн 29, шүдний 23 эмнэлэг нийт 60 байгууллагадтөлөвлөгөөт хяналт шалгалт, улсын 5, хувийн хэвшлийн 4, шүдний 6 нийт 15 эмнэлэгт төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашдаа цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах, цацрагийн соёлыг хэвшүүлж ажиллах болон Цөмийн энергийн тухай хууль, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …