Монголчууд бидний эмийн хэрэглээ зах замаасаа хэтэрсэн гэхэд болно.
Толгой өвдлөө, бөөр өвдлөө, нойр хүрдэггүй, ядарч байна гэж дур мэдэн өөрсдийгөө оношлоод шууд эмийн сангаас эм авч уудаг. Гэтэл нөгөө талдаа эм гэгч нь химийн аргаар гарган авсан хүчтэй элемент, молекулын нэгдэл бөгөөд тухайн үедээ тархины мэдэрхүйд үйлчлэх замаар өвчинг намдаадаг. Өвчин намдаах анх гарснаар маш олон өвчтөнг хагалгааны ортой хүлэх шаардлагагүй болсон түүхтэй ба тухайн үедээ зөвхөн хагалгаа, мэсийн ажилбарт зориулан бүтээжээ. Гэтэл одоо эмийн хэрэглээ зах зэмбараагаа алдаад зогсохгүй томоохон бизнесийн сүлжээ болсон байна. Эмийн хэрэглээ ийнхүү их болсон уяир эмийн зохистой хэрэглээний тухай товч өгүүлье.
Манай орны эмийн хэрэглээ
Манай иргэд эмийг чихэр шиг иддэг. Эмчийн заавар, сүүлд нь гарах үр нөлөөг үл хайхран эмийн дон болох шахуу болжээ. Сэтгэл гутралын эмэнд донтсон иргэдийн ихэнх хувь нь бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй, сэтгэл санааны гутралын хам шинжтэй байдаг байна. Өвчин намдаах, нойргүйдлын эм, сэтгэл гутралын эмнүүд дахин хэрэглүүлэх “донтуулах” бодисын агууламжтай байдаг бөгөөд тун нь харилцан адилгүй.
Өвчнийг эмийн аргаар эмчлэх нь үр дүн өндөртэй эмчилгээг түргэсгэдэг ч гэсэн цаашлаад биед үлдэх хорт бодис шохойжилтын үлдэцээрээ маш муу үр нөлөөтэй.
Эмийг яагаад хоолны дараа хэрэглэдэг вэ?
Олон төрлийн химийн болон ургамалын бодис орсон эм нь таны биед уусахдаа ходоод гэдсийг цочирдуулах, түлэх, улаалт үүсгэх, хавагнуулах, загатнуулах, тундас үлдэх зэргээр маш их нөлөөллийг үзүүлдэг. Нэг тун шахмал эм уухад насан туршдаа биедээ авах шохойжилтын бодис тээн үлддэг байна. Тиймээс иргэд хагалгаа болон маш хүнд, системтэй эмчилгээний үед л биш бол эмийн хэрэглээг багасгахыг зөвлөж байна. Толгой өвдөх, ганц нэг мөр хөших, гар хуруу янгинах, толгой эргэх, хавагнах, шингэн алдах, шүд өвдөх, бадайрах зэрэг анхан шатанд илэрдэг өвчний үед аль болох эм уулгүйгээр ардын эмчилгээг хийж үзэх хэрэгтэй. Таны хоол цайны цаг холдсоноос үүдэн толгой таллаж өвдөж байж болох шүү дээ. Тэгвэл та тайван сууж цайгаа уугаад толгойн өвчнөө өвдөж байгаа эсэхийг анзаараад үзээрэй. Ямар ч тохиолдолд эм уух гэж байгаа бол заавал ходоодыг эмэнд цочруулахгуйн тулд хоолтой байлгах хэрэгтэй. Эмнээс өөрийн боломжоороо хол байх хэрэгтэй.
Антибиотик-ийг ургамалаар орлуулж болно
Та заавал эмийн компанийн хийсэн эмийг уухаас гадна уламжлалт аргаар боловсруулсан эмийн ургамалыг чанаж уух хэрэгтэй. Зөөлөн аргаар байгалын антибиотик хэрэглэх нь үр дүн өндөртэй тухай судалгаа ихээхэн байдаг. Антибиотикт дасал болох нь таны үр удамд нөлөөлж, тэд ч мөн антибиотик хэрэглээнд эмийн үйлчлэлгүй болох магадлалтай. Тиймээс яаралтай түргэн тусламжийн үед танд үзүүлэх үйлчилгээ бүхий өвчин намдаах болон антибиотик эмчилгээ үр дүнгүй болж мэдэх юм. Тэгэхээр та эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэлтэй байх ёстой. Мөн энэ төрлийн эмчилгээ хийлгэж байгаа бол заавал мах идэх хэрэгтэй гэнэ. Мах нь уураг өндөртэй ба антимиотикийг маш сайн дэмжин үр нөлөөг сайжруулдаг байна.
Тураах эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд блд “Ирээдүйн өвчин”
Та таргалалттай тэмцэн тураах зориулалт бхий эм, кофе, ургамал зэргийг хэрэглэх гэж байгаа бол өөрт аль нь тохирохыг ойлгох, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тураах эм бэлдмэл заавал нэгэн муу нөлөөтэй байдаг ба харин та дасгал хөдөлгөөнөөр турах нь илүү эрч, хүч эрүүл мэндэд тустай. Тиймээс тураах эм хэрэглэх гэж байгаа бол дасгал хийж, хагас өлсгөлөн явсан нь эрүүл мэндэд хэрэгтэй.
Өлсөхүйн гайхамшиг
Өлсөх мэдрэмжийг хүн хоол хүнсний зүйл идсэнээс 3-4 цагийн дараагаас мэдэрч эхэлдэг. Өлсөх мэдрэмж нь янз бүрээр илэрдэг. Хүн бүрийн мэдэрхүй өөр өөр байдаг болохоор. Гэхдээ амьдралынхаа туршид өлсөж үзээгүй хүн гэж байдаггүй. Ямар нэгэн хавдарт өвчин туссан бол бага зэрэг өлсөж байх нь хавдрын эсийг тэжээдэггүй гэж эм нар баталжээ. Хавдар өвчинд хоол хүнсний байдал маш чухал. Байнга шинэ хоол идэж байх ёстой болдог. Харин Германы эрдэмтэд эсэргээрээ бага зэргийн өлсгөлөн байх нь хавдар өвчнийг шат ахиулахгүй байх үндэс нь мөн гэдгийг баталсан. Ялангуяа гадуур хооллох дуртай хүмүүст хандан энэхүү зөвлөгөөгөө гаргасан байна. Нэг үгээр өлсөх нь таны биед хүчээ авч болох төрөл бүрийн өвчнөөс сэргийлнэ. Өлсөх мэдрэмж нь өөрийгөө эсэргүүцэх шинж тэмдэгийн хамгийн том илрэл гэнэ. Тиймээс хааяахан өлсөж байхад буруудахгүй нь.
Б.Саран