Дундговь аймагт Хаваржилт хүнд байна

Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Луус сумын хаваржилт хүндрэлтэй Суварга, Буянт багийн 15 өрх, 60 гаруй малчидтай уулзаж, цагийн байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Цагийн байдлын хувьд тус газруудад малын хөлөөр ханзарч байсан цасан дээр хоёр хоногийн өмнө орсон цас нэмж битүүрүүлсэн ,мөн зарим газарт ерөөсөө нүдлээгүй цасан дээр цас ихээр орсноор хаваржилтийг улам хүндэрүүлсэн байна. Үүнээс үүдэж малын хорогдол ихэсчээ.

Үүнтэй холбогдуулан хөдөөгийн иргэд “Ийм үед сургуулийн хүүхдүүдийг амраавал төв суурин газар сургууль,цэцэрлэгийн хүүхдээ харсан эцэг, эх, эмээ ,өвөө тэдэнд их тус болдог” талаар ярьж байлаа. Харин аймгийн удирдлагуудын хувьд эдгээр асуудлуудыг аймгийн онцгой комисст уламжилж, тодорхой үүрэг даалгавар өгчээ.

 Эх сурвалж: Дундговь аймаг



Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …