“FIFA” -гийн шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо

fifaЕвропын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Цюрих хотноо болсон FIFA-гийн ерөнхийлөгчийг сонгох зөвлөлийн хоёр дахь санал хураалтаар UEFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино ялсан.

Уг сонгуульд 115 орны төлөөлөл дэмжжээ. Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Салман 88 саналаар хоёрдугаар байрт орсон юм. Иорданы ханхүү Али Бин Аль-Хусейн дөрвөн санал авсан бол, FIFA-гийн хуучин ерөнхий нарийн бичгийн дарга Жером Шампань ямар ч санал аваагүй байна. FIFA-гийн шинэ тэргүүний бүрэн эрх 2019 он хүртэл хүчин төгөлдөр байх ба Жанни Инфантино нь Англи, Герман, Испани, Итали, Франц таван хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ.

эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …