“Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлаас гарч буй нунтаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна.

29a02983a7799cd9big

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл хэлэлцэгдэж байгаа.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө бэлэн болмогц бид албан ёсоор танилцуулах болно” гэсэн тайлбарыг өгсөн.

Үүнтэй холбогдуулж Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр иргэдийн өргөдөл, гомдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт, шалгалтын талаар тодруулж, энэ гомдлыг түргэн хэлэлцэхийг сануулсан юм.

эх сурвалж: Mnb.mn

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …