Өнөөдөр болох үйл явдал

7aa2ef3b19886030original11.00 цагт: АСЕМ-ын хэвлэл мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаа МОНЦАМЭ агентлагийн байранд болно. “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй тус мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл авахыг хүссэн дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй ажиллах юм. Утас: 88080619, 89010515


11.30 цагт: Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар “Арвагар хээр”холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Эх орончдын өдрийг тохиолдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар оролцоно.


12.00 цагт: JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, БСШУЯ, Монголын Үндэсний номын сантай хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн 2016 оны нээлт Монголын Үндэсний номын санд болно. Утас: 70112397, 88103126


12.30 цагт: “Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр”-ийн хүндэтгэлийн хурал СТӨ-ний Их танхимд болно. Хуралд МАХН, МАН-ын удирдлага, гишүүд дэмжигчид, хүндэт зочид оролцоно.

Санал болгох мэдээ

ХҮРЭЭНИЙ АНХНЫ ЭМНЭЛГИЙН ТҮҮХЭЭС

Монголын нийслэл Хүрээнд орчин үеийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн түүх Богд хааны үеэс улбаатай. Түүхийн …