
Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг, ХААИС-ийн багш н.Нямсүрэн /Ph.D/ нар оролцож иргэдэд дээрх баримт бичгүүдийг танилцуулах болно. Уг хэлэлцүүлгээр боловсруулсан журам аргачлалын төсөлд иргэдээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй болгон НИТХ-аар оруулж батлуулах бололцоотой болох юм гэж Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсээс мэдээллээ.