Эрэгтэй тэтгэвэр тогтоолгох нас 60, эмэгтэй нь 55. Хэрэв эх хүн дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй бол 50 насаар тогтоосон байдаг.
Нас суусан хөгшин “бурхи” гишүүд сандал суудлаа залуу хойч үедээ тавьж өгөхгүй их л барьцалдах юм. Мэдээж залуу хүнд ажлын туршлага, төвийг баримтлах зарчим дутмаг байдаг байх л даа. Тэглээ гээд “эцэг хүний” үүднээс зөвлөх бус харин ана мана үзэлцэж байгаа нь цаанаа “санхүүгийн сонирхол” байна уу даа гэсэн эргэлзээг төрүүлээд байх юм.
Хөгшчүүдийг тэтгэвэрт нь гаргаж мод тариулбал, залуус нь ажиллавал сая нэг юм голидролдоо орох байх. Гэхдээ улс нийгмийг удирдахад тэдний үүрэг оролцоо их байлгүй яахав. Дүрэм журам ярьж, хууль баталдаг эрхэмүүд өөрсдөө өндөр настныхаа амралтанд гарвал зүгээр.
жишээ нь: Д.Дэмбэрэл/1941 онд төрсөн/, Ц.Нямдорж /1956 онд төрсөн/,Н.Батцэрэг /1959 онд төрсөн/,Р. Гончигдорж /1953 онд төрсөн/, Б.Гарамгайбаатар /1957 онд төрсөн/,эрхэмүүд байна. Энэ жилд 1956 болон түүнээс хойш төрсөн хүмүүс өндөр настныхаа тэтгэвэрийг тогтоолгох юм байна. Тэд энэ жил тэтгэвэртээ гарах нас нь болоогүй ч дахин дөрвөн жилийн хугацаанд сонгогдож гэмээ нь тэтгэвэрт гарах нь давхцах аж.
Тэтгэвэрийн насныхан нь тэтгэвэртээ сууж өтөл насны буянаа эдэлж урт насалж удаан жаргахаа бодсон нь дээр биз. Энэ их стресстэй төрийн ажлыг нас залуу цус шингэн нөхөд хийж шинэ төрөн гарах тэтгэвэрийн өвгөд маань хөндлөнгийн ажиглагч, шүүмжлэгч хийгээсэй билээ.
Б.Саран