Хятад армийн малгай Л.Амгалан ажаа-г “алж” орхив уу

164344gdg3qlkf1i5uht87euu8Нэгэн цагт Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж багагүй мөнгө цохиод алга болсон гэгдэх Л.Амгалан МАН-ын ууган гишүүдийн нэг.

Тэрбээр хуучин МАХН одоогийн МАН-ын 95 насны ойн баярт зориулсан мэндчилгээн дээрээ Хятад армийн малгай өмссөн хэмээн олон нийтийн зэвүүцлийг хүргээд авав. Баянгол дүүргийн МАН-ын гишүүн улмаар дүүргийн Засаг дарга хүртэл хийж явсан түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй биз.

Удахгүй болох УИХ-д Баянгол дүүргээс нэр дэвших түүний үг үйлдэл бүрийг олон нийт ажиглаж буйг тэр мартчихсан бололтой. Ямартай ч өнөөдрийн “эх орончдын” баяраар гэнэтийн бэлэг барих гэсэн түүний үйлдэл өөрийг нь “алж” орхив.

Монгол эх орончдын баяраар Хятадын армийн цэргийн таван хошуутай ногоон малгайгаар гангарах түүний үйлдэл санаандгүй биш санаатай ч байж болох. Намын ууган гишүүн Л.Амгалан хатагтай руу залгаж асуух зүйл байсан ч тэрээр утсаа ч авах завгүй баярлаж яваа бололтой.

Түүний өмссөн энэхүү малгай нь Хятадын ардын чөлөөлөх арми гэгддэг улсынхаа цөөнх үндэстнийг чөлөөлсөн бурангуй хүчний билэг тэмдэг болсон хувцасны  нэг аж.

Өдгөө тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч тэрбээр УИХ-д суухаар элдэв өнгийн дүр төрх бүрдүүлж өөрийгөө улс төрд эргэн ирж буйгаа таниулах гэсэн үйлдэл ч байж болох юм. Харамсалтай нь Л.Амгалан “ажаа”-гийн энэ үйлдлийг олон нийт жигшиж  буйг өөрөө мэдэж байгаа болов уу.

Х.Баяраа

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …