Цэргийн анги, ЕБС гээд хүн ам ихээр төвлөрсөн газруудад улаанбурхан өвчний дэшдэлт буурахгүй байна. Өнгөрсөн оноос эхлэн манай улсад дахин бүртгэгдэх болсон билээ. Өвчний тархалт нэг хэсэг намжсан ч арваннэгдүгээр сараас хойш дахин ихсэх болсон.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Үүнээс дүгнэхэд халуурсан тохиолдол бүрийн 85-90 хувь нь улаанбурхан байх магадлалтай байгаа хэрэг. Бохир заваанаас үүдэлтэй энэхүү өвчин агаарын бохирдолтой орчин эдгэрэлт удаан байдаг байна.
Өвчний тархалтын муруйнаас харахад сүүлийн долоо хоногт өвчлөл эрс нэмэгдсэн байна. Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийг насны хувьд авч үзвэл 0-8 сартай хүүхэд 12 хувь байна. Нялх хүүхдийн халдварлах нь ихсэж байгаа учраас олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.
Энэ өмнөх долоо хоногийн байдлаас бага насны хүүхдэд туссан байдал нь таван хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 10-19 насны хүүхэд, залуусын өвчлөл өмнөх долоо хоногоос 13 хувиар өсчээ. Өвчлөгсдийн дийлэнх нь автобус унаа, сургууль зэрэг олон хүний газар их явдаг оюутан залуус, дундаж насны иргэд байгаа аж. Тиймээс цаг тухай бүрт нь вакцинжуулалтанд хамрагдаж, дархлаагаа дэмжих хэрэгтэй.
Б.Саран