Талбайн теннисний сонирхогчдын дундах анхдугаар тэмцээн болно

tennis-640x360Сүүлийн үед дэлхийн улс орнуудад хүчээ авч байгаа спортын төрөлд Талбайн теннисний спорт томоохон байр суурь эзлэн, хурдтайгаар хөгжиж байна. Монголд ч гэсэн зарим сургуулийн хичээлийн програмд хэдийнээ багтсан байна.

Тэгвэл талбайн теннисийг сонирхдог болон хичээллэдэг хүмүүст зориулж Монголын газрын теннисийг дэлхийн төвшинд гарган Монгол тамирчдыг бэлдэх болон сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар  сард дэлхийн стандартын дагуу баригдсан Газрын теннисний  талбайг Монголд ашиглалтад оруулаад байна.

Онцлох зүйл нь: Солонгос улсын Азийн аварга талбайн теннисны тамирчдаар ахлуулсан мэргэжлийн хамт олон  болон Монгол улсын тамирчид хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой.

Тун удахгүй Хавай Спорт цогцолборын нэрэмжит талбайн теннис сонирхогчдын дундах анхдугаар тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …