Хучирхийлэл манай улсад газар авч байгаа энэ үед хуулиар чангалан барихаас өөр арга зам олдохгүй байна. Манай улс хучирхийлэлийн эсрэг төвүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй хүнлэг энэрэнгүй бус төртэй цөөхөн орнуудын нэг.
Тэгвэл энэхүү хуулийг батлахад ухаан орсон дөрвөн настай охиноос, 100 гаран наслаж байгаа өтгөс хүртэл нэгэн дуугаар дэмжиж байгаа. Гэхдээ сэтгэл зүрхэндээ. Хүний хорвоод адилхан төрлийг олж төрөөд бие биенээ хүчирхийлнэ гэдэг бол ухамсар хүмүүжлийн “доголдол”-той гэсэн үг.
Дээр нь нэмээд нийгмийн ороо бусгай үе ч хамаатай биз. Гэтэл яагаад энэхүү хуулийг хугацаанаасаа хоцрон барьж “мэндлэх” гэж ядаж байхад нь эрэгтэй гишүүд эсэргүүцээд байна вэ. Нийгэмд хүчирхийлэл газар авах нь тэдэнд ашигтай тусаад байна уу. Зүйл заалт нь дутуу дулимаг, хэрэгжих боломжгүй гэж нэг хэсэг нь дүгнэж байхад угаасаа 100 хувь хууль хаана ч байдаггүй нэмэлт заалтаар цаг тухай бүрт нь шинэчлэн найруулан явах нь зүйтэй гэсэн утга бүхий саналыг ч хэлэлцэж байв.
За ямартай ч архины эсвэл газрын лиценз олгоё гэсэн бол эрэгтэй гишүүд түрүүлж гар өргөх байсан байх. Манай төрийн өндөрлөгт сууж байгаа эрхэм эрэгтэй гишүүд хүчирхийлэлийг бизнес болгон харах ”өнцөг” байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрөөд “явчлаа”.
УИХ эрэгтэй гишүүд минь үйлийн үрээ эдэлж өнгөрүүлдэг энэ орчлонд, хүчирхийлэлийн эсрэг хууль хамгаас чухал хэрэгцээтэй байгааг таны дараа үр хүүхэд чинь мэдрэх вийдээ ЦАГ БҮҮ АЛДААЧ хэмээн гуйя.
Б.Саран