Маргааш бичин жилийн “анхны тэсрэлт” болно

Сүүлийн үед сошиал медиагаар “Ёонк” гэсэн үгийг хүн бүр хэрэглэж залуусын дунд “тренд үг” болоод байгаа. Тэгвэл тренд болоод байгаа “Ёонк” гэсэн нэртэй нэгэн гайхалтай нэгэн партиг “Юүдэнтэн” бүлэг санаачилж, “You Media” энтертайнментийн залуус зохион байгуулалт дээр нь ажиллаж байгаа билээ.

Тэд өнгөрөгч баасан гаригт залуусыг эерэг хандлагатай амьдрахыг уриалж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, Улаанбаатар хотоо цэвэрлэсэн юм.

 

Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан гэсэн мэдээллийг бидэнд зохион байгуулагчдаас хүргэж байна. Ингээд 2016 оны 3 сарын 4-нд буюу баасан гаригийн 20.00 цагт ONE EVENT HALL Mongoliad Монгол улсад хөгжиж буй reggie, old school rap гэх хоёр том хөгжмийн хэмнэлийг мэдрэхийг урьж байна.

 

Тоглолтонд Дайн ба Энх, Юүдэнтэн, GEE, Ka, Gennie, TG, METUNE, Mr. Dog’s Huluguu, Ratabuzz, Gunbastik, Jiijah, Macho, Onyx Crew, Peace paradise, Dj Chin мөн урилгаар ХАР ТАС, Ice Top хүрэлцэн ирнэ.

Гадуур тоглогдож байгаа тоглолтууд дандаа нийтийн дууны эсвэл, хошин шогийн тоглолтууд зарлагдаж, залхааж байна. Гэтэл 18-30 насны залууст ДОРГИО зүйл үгүйлэгдээд байгаа энэ үед цагаа олсон нэгэн шоуг танилцуулая

Залуусаа энэ жилийн хамгийн анхны доргио party-нд урьж байна. Тэнд уулзацгаая

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …