Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах нэгдсэн сургалт боллоо

Тахарын ерөнхий газрын даргын “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/28 дугаар тушаалын дагуу “Хилийн бүс, зурваст гэрч, хохирогчийг биечилсэн хамгаалалтад авах, оргон зайлсан яллагдагч /заналхийлэгч этгээд/-ийг эрэн сурвалжлах, баривчлах” сургалт, дадлагыг Хил хамгаалах ерөнхий газартай хамтран мөн оны 02 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь хилийн анги, салбар болон Есдүгээр тойргийн Тахарын албаны хариуцсан нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Тус сургалтад Тахарын ерөнхий газрын даргын зөвлөх М.Заяабаатар, Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын дарга, тахар Ж.Гиваасамбуу, Есдүгээр тойргийн Тахарын албаны бие бүрэлдэхүүн, Хил хамгаалах ерөнхий газраас Хил хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямсүрэн, Хилийн дугаар ангийн захирагч, хурандаа С.Энхсүх, Хилийн дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн нараар ахлуулсан бүрэлдэхүүн, нийт 2 байгууллагын 133 алба хаагч оролцлоо.

Тус сургалт нь Хил хамгаалах ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын алба хаагчдын эрх зүйн мэдлэгйиг дээшлүүлэх, албаны дадлага олгох, харилцан ажиллах арга хэлбэрээ тодорхойлох чухал сургалт боллоо. Дээрх чиглэллийн сургалтыг улирал тутам зохион байгуулахаар тогтов

Эх сурвалж: www.takhar.gov.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …