“Маск”-ийнхан өвөрмонголчуудын дургүйг хүргэжээ

Нэгэн фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Өвөрмонголоор явж байхад уулзсан хүн бүр л “-Танай хошин шогийнхон, муухай. Биднийг үг яриагаар доромжилж мөнгө олдог. Бид тэгж ярьдаггүй шүү дээ” гэж гомдоллож байсан. Зарим нь бүүр хоолой нь зангираад гомдлын нулимсаа цийлэлзүүлэн байж хошин шогийнхонд гомдож явдгаа хэлж байсан. Хөх хотод уулзсан залуу “-Маск хамтлагийнханг урьж авчирмаар л байна. Тэд маш чадварлаг залуучууд шүү.

Даанч аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй нь. Манай хөдөөгийн олон залуучууд эдэнд дургүйцлээ илэрхийлээд уурлаад байгаа” гэж ярьж байлаа.  Инээлгэхэд учир байх нь мэдээж. Тиймээс хошин шогийнхон минь цаашдын уран бүтээлдээ анхаарч байх хэрэгтэй юм байна шүү” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Маск production FB хуудас

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …