Жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк руу аялахгүй байхыг уриалав

145757340556e0ce1dd9a9e

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж Зика вирусын халдвар бүртгэгдээд байгаа Латин Америкийн улс орнууд руу аялахгүй байхыг уриаллаа. Гуравдугаар сарын 8-нд болсон видео хурал дээр тус байгууллагын тэргүүн Маргарет Чен “Зика вирус нь шинээр төрсөн хүүхдүүдийн толгойг жижигрүүлж, мэдрэлийн янз бүрийн өвчин үүсгэдэг нь улам бүр нотлогдсоор байна” хэмээн онцолжээ. Энэ уриалга нь зөвхөн сэрэмжлүүлэх шинж чанартай хэмээн тэрээр тодотгов. ДЭМБ-аас зарласнаар, Зика вирус нь дэлхийн бүх хэсэгт илрээд байгаа бөгөөд энэ өвчин улам хүчтэй тархах магадлалтай байгааг сануулж байна.

Зика вирус нь Датин Америкийн орнуудад тун хурдан тархаж байгаа юм. ДЭМБ энэ өвчнийг тун аюултай хэмээн тодорхойлж, сэргийлэх, тархалтыг зогсоох судалгаа шинжилгээг эрчимжүүлж байгаа энэ өвчний эсрэг вакциныг хараахан гаргаж аваагүй байна. Энэтхэгт Зикагийн эсрэг вакцин гаргаж авах ажил эрчимтэй өрнөж, энэ зун туршилтад оруулна хэмээн мэдэгдэж байна. Одоогоор энэ вирус тун бага судлагдсан бөгөөд хүмүүст ямар ямар өвчин үүсгэж болохыг эмч нар мэдэхгүй байгаа аж.Зика вирус нь шинээр төрсөн хүүхдүүдэд микроцефали буюу тархийг нь жижигрүүлэх өвчин тусгаж байгаа юм. Бразилд хэдэн мянган хүүхэд ийм оноштой төрөөд байна. Бразилд нэг сая 500 мянган хүн Зика виоусээр халдварлаж, 2015 оны аравдугаар сараас 2016 оны хоёрдугаар сарын хооронд гурван мянга 500 орчим хүүхэд тархи жижигрэх өвчтэй төрөөд байгаа аж. Тархи нь жижгэрсэн хүүхэд улмаар сэтгэцийн эмгэгтэй болж байгаа нь хамгийн гол аюул ажээ. Зика вирус нь голчлон шумуулаар дамжин халдварладаг ч сүүлийн үед бэлгийн замаар халдварласан тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …