Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарчээ

52486795519fd01168d631

Өчигдрийн байдлаар Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 839 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдварт өвчний тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь насанд хүрэгчид, 44 нь бага насны хүүхэд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарсан учир аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг тус ангид ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт хийж байна.

Мөн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн төвийнхөн иргэд болон төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад “Улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, илрэх шинж тэмдэг, хэрхэн дархлаажуулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …