Мүүнийн “урхинд өртөгсөд”-ийн үнэн төрх

7bf645753fd43e6greatСүүлийн хэдэн сарын турш манайхны ярьж, бичих болсон гол сэдвүүдийн нэг нь яах аргагүй Мүүнийн шашин байлаа. Хэдийгээр манайд төдийгүй дэлхийн олон улс оронд түгэн дэлгэрсэн энэхүү шашны урсгалын хөгжил, үйл ажиллагааны чиглэл, гишүүдийн үзэл санааны онцлог төдийлөн шинэлэг сэдэв бус боловч хэн хүний анхаарлыг татахуйц үйл явдал богино хугацаанд өрнөөд амжив. Гэвч энд хэн нэг олны танил эрхмийн шашин шүтлэг, хэрүүл маргаан, улс төрийн Пи Ар хийгээд тухайн шашны чиг хандлага, үйл ажиллагааны чиглэлийг зөв буруу гэж шүүх гэсэнгүй. Харин олны анхаарлыг ихээхэн татаад байгаа тэрхүү Мүүнийн шашны тухайд бол тэртээ тэргүй манайд нэлээд эртнээс нэвтэрсэн Христийн шашны олон урсгалуудтай адил зүйл байж болох юм. Учир нь өдийг хүртэл үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж, олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн Мүүнийн шашны талаар элдэв янзын яриа бишгүй л сонсогддог. Угтаа Мүүнийн тухай олон  нийтийг  цочирдуулсан мэдээллүүдийн тухайд хууль манай хяналтын байгууллагууд нь даруйхан шалган нотолж байж  эцэслэн ярих нь зүйтэй биз.

Мэдээж хэрэг, шашны гаж урсгалуудад шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандах нь хэн хүний хувьд байх зүйл. Мэдээллийн энэ их өргөн орой зай, техник технологийн боломж дундаас хэн дуртай нь хангалттай мэдээлэл олж авч, өөр өөрсдийнхөөрөө шүүн тунгааж чадна. Мүүнийнхэн дотроо хагарч, Солонгосоос Монголыг удирдуулахаар явуулсан Кан хэмээгчдээ таагүй хандсан тухай мэдээлэл чих дэлссэн. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар монголын Мүүнийн шашны удирдагчаар ажиллаж байсан Кан хэмээх солонгос хөгшин 2013 оноос өнөөг хүртэл зарим ёс бус үйлдлүүдийг нэвтрүүлэхийг зорьж байсныг  манай Мүүнийстүүд эсэргүүцэж байсан гэх юм билээ. Мүүнийнхэний цаана багагүй хэмжээний хөрөнгө санхүү эргэлддэг нь мань Каны сонирхолыг татаж, бүх эрх мэдлийг өөртөө авах гэж улайрсан ч байж  болох юм.

Ер нь Мүүнийнхэн хэмжээний мөнгө эргэлдүүлж томоохон хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулдаг нь олон нийтийн зүгээс элдэв хардлагыг бий болгодог. Тухайлбал, Олон улсын соёлын харилцаа болон Ардчилсан улс орнуудын туршлага солилцох уулзалт, Энхтайвны нэрийн дор явуулдаг элдэв үйл ажиллагаандаа аливаа  улс орнуудын  томоохон улстөрчид, парламентийн гишүүд, олны танил урлагг соёлын алдартнуудыг татан  оролцуулдаг юм билээ. Эдгээр үйл ажиллагааны зорилго нь Мүүнийн шашны нэр хүндийг тухайн улсад өсгөх, түүнчлэн үйл ажиллагаа болон бусад зүйл дээр тэдгээр улс гүрнүүдээс тодорхой хэмжээний туслалцаа авах гэсэн маркетингийн нарийн далд бодлого.

Мүүнийнхэний Энхтайван нэрийн дор чуулах далд явуулж буй олон улсын хурал цуглаанд бүх зардлыг нь хариуцан оролцуулах урилга ирэхэд уухайн тас зөвшөөрдөг бололтой юм билээ. Тэдний зарим нь гадны зардлаар Олон улсын хуралд оролцон улс орноо сурталчилна гэж бодон очдог боловч очсон хойно ямар зорилгоор  юунд очсоноо мэдэх явдал 2010 оноос өмнө түгээмэл байсан гэх. Түүнээс биш юу юугүй Мүүнийн шашны номлогч, пасторын сургалтанд суухаар очсон гэдэг нь нэг л үнэмшилгүй.

Хамгийн гол нь Мүүнийхэний зардлаар хуралд очоод ирсэн улстөрчдөөс тэд эргээд тодорхой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэх нь хэнд ч ойлгомжтой. Харин анхнаасаа Мүүнийн шашны итгэгч болох гэж бус “үнэгүй” үйл ажиллагаанд нь оролцож, нэрэмжит шагнал урамшууллыг нь авч буй манай олны танил эрхмүүд Мүүнист гэж адлагдаж суугаа нь бодит үнэн. Гэвч хэн хүний шашин шүтэх, эс шүтэх асуудал энд огтхон ч хамаагүй. Гагцхүү зөв үлгэр дуурайллыг нийгэмд бий болгож, зөв чиг хандлагыг эрхэмлэх нь чухал болов уу.

А.Галт

Эх сурвалж: breakingnews.mn

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …