Дауны хам шинж нь хүний 21 дэх хромосом хос биш гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бол оюун ухааны хөгжил 8-9 настай хүүхэдтэй адил байдаг.
1866 онд Их Британийн физикч Жон Лэндон Даун (John Langdon Down) Дауны синдромыг тодорхойлж, Дауны синдромтой хүүхдийн царай төрх монгол хүний төрхтэй адил байсан тул 1970-аад он хүртэл уг синдромыг “Монголизм” гэж нэрлэдэг байв. Одоо ч зарим улс оронд энэ нэршлээр нь хүмүүс мэддэг. 1965 онд Монгол Улсын хүсэлтээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Дауны синдромыг “Монголизм” хэмээн нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж, үүнээс 10 жилийн дараа 1975 онд “Дауны синдром” хэмээн нэрлэхээр тогтжээ.
Жил бүрийн энэ өдөр тэмдэглэх болсон нь 21 дүгээр хромосомын гурвал хэмээх нэр томъёотой холбоотой аж.
эх сурвалж: emch.mn