Ж.Туяацэцэг: Манай улсын мах бэлтгэлийн ажил Эрүүл ахуйн шаардлагад тэр бүр тэнцдэггүй

12321266_1093531930667947_3048769798201955499_n (1)
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулган үргэлжилж байна. Яг одоо 3-р хэсгийн  илтгэлүүд буюу Хүнс үйлдвэрлэлийн салбарын илтгэлүүд хэлэлцүүлэгдэж эхлэлээ. ШУТИС-ийн Үлйдвэрлэл технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг “ Хүнс үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр илтгэлээ танилцууллаа. Түүний илтгэлд Хүн амийн хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн, хүнс үйлдвэрлэлд гарч байгаа ололт дэвшилттэй болон тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өглөө.DSC00634

Монголын мах махан  болон  гурил гурилан бүтээгдэхүүний  үйлдвэрлэлд анхаарах асуудал байгааг онцолж байлаа. Тухайлбал, Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг төдийлөн хангадаггүй, Олон улсын  стандартад нийцэх  мах боловсруулах үйлдвэр байхгүй,  тураг мах /гулууз/ -аас бусад махыг /дайвар/ бүрэн боловсруулж ашиглаж чаддаггүй зэргийг дурьдсан бол гурил гурилан бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчийн хэрэглээний хэмжээг тооцдоггүй,  тэвэрлэлт, хадгалалтын горим  зөрчдөг, шинэлэг байдал нь  алдагдсан, найрлагын харьцааг шимт бодисоор тооцдоггүй зэрэг сул талууд ажиглагддаг гэдгийг  дурьдаж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци Үндэсний чуулган 2 илтгэлийн дараагаар  асуулт харилт, хэлэлцүүлэгээр үргэлжилнэ. BAYL8607 BAYL8608

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …