Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, үүргийн биелэлтийг хангуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилгоор тус холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллахаар боллоо.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбоог сурталчлах, тухайн орон нутгийн хуульчдын үүргийн биелэлтийг хангуулах, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар сургалт явуулах, орон нутаг дахь холбооны салбарыг зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Цаашид холбооны Тамгын газрын зүгээс бусад аймгуудаар төлөвлөгөө гарган ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Иймд дээрх өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хуульчид та бүхэн Хуульчдын холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоорой.