Алан хядах “Кяджи аль-Биру” гэх бүлэглэлийн 16 эмэгтэй Орост халдлага үйлдэхээр төлөвлөж буй тухай “www.lifenews.ru” мэдээллээ. “Эмэгтэйчүүд Турк улсад тусгай бэлтгэлд хамрагдан, Европын орнуудаар дамжин Орост очсон” хэмээн Оросын тусгай төлөөлөгч мэдэгдэв. Тэднийг таван сарын хугацаанд бэлдсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ОХУ руу илгээжээ.
“Эмэгтэйчүүд Орост очсоныхоо дараа метро, галт тэрэгний буудал, нисэх буудал, их сургууль, нийтийн номын сан зэрэг хүн олонтой газарт өөрийгөө золиослохоор төлөвлөж байгаа” хэмээн Оросын Хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлсэн байна.
Америкийн “Life News” телевизийн мэдээлснээр “Амиа золиослогчдыг ОХУ-ын иргэн Сафари аль Джабрий бэлдсэн” гэжээ. Тэрбээр өнгөрсөн 2014 онд Сирид очсон байна. Оросууд уг мэдээллээс үндэслэн дээрх эмэгтэйчүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Мөн “Кяджи аль-Биру” гэх бүлэглэлийнхэн нуугдаж буй газруудыг хайж эхэлжээ.