Монгол сандалтайгаа БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа Зам, тээврийн сайд М.Зоригтыг Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, оройн зоог барьсан байна. Зоригт сайд нь энэ удаа Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны II хуралдааныг даргалж байгаа юм. Энэхүү хамтарсан хорооны II хуралдаан нь хоёр орны эдийн засаг, зам тээвэр, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба хамтарсан хорооны анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч байгаа юм. Цаашилбал Монгол улсын бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтуудыг татах, дэвшилтэт техник технологиудыг нэвтрүүлэх, эдийн засгийн бодитой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хөгжүүлэхэд чиглэсэн байна. Хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Монгол улсын зам, тээврийн салбарыг удирддаг сайдын хувьд М.Зоригт өөрийн давуу талаа ашиглан төмөр замын салбарын бүтээн байгуулалт, авто замын төлбөр хураах цахим систем нэвтрүүлэх төсөл, хоёр орны агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд гэсэн асуудлаар түлхүү анхаарал хандуулан санал солилцохоос гадна уул уурхай, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.