“Монгол туургатны мисс”-ийн шилдгүүд маргааш тодорно

12910563_880819705364347_1209744571_n_1Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны мисс-2016″ наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь “Мисс авьяас” номинацийн төлөө өрсөлдсөн бол өчигдөр “Мисс модель” номинаци амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь  “Хүрээ” амаржих газар  буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан.

Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг  өрнүүлсэн тухай зохион байгуулагчид онцолсон.

“Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээн маргааш 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болно.

Финалын тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөл эрэлт ихтэй байгаа юм. Та дэмжиж байгаа оролцогчийнхоо зурагтай тасалбарыг easyticket.mn болон 1900-1188 тусгай дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авч болох нь ээ.

1_1 2_1 3_1 4.1_1 4_1 5_1 6_1 7_1 8_1 9_1 10_1 11_1 12_1 13_1 14_1 15_1 16_1 17_1 18_1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …