Манжуур нь Бүгд Найрамдах Хятад Ард УлсынӨвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших 696.3 хавтгай дөрвөлжин километр нутагтай 300,000 (2010 оны байдлаар) гаруй хүн оршин суудаг хот юм.
Манжуур хот Оросын Холбооны Улстай 54 км урттай хилээр хиллэн хоёр улсын хил дээр байдагАвгайт арлын хойд талд ОХУ-ын Забайкальск хоттой хил залгаа оршино. 1992 онд Манжуур нь БНХАУ-ын анхны хилийн боомт хотуудын нэг болсноор Орос-Хятадын хилийн худалдааны чухал төв болон хөгжиж байна.
Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших худалдааны томоохон чөлөөт бүс бас гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ жуулчдын очих дуртай МАНЖУУР ХОТ нь Орос маягийн хийцтэй нэгэн жигд барьсан байшин, гоёмсог сүмийн барилга, орчин цагийн өнгө төрхтэй орон сууцны хороолол бүхий хот юм.
Манай “МОН САФО” ХХК Манжуур хотын дараах аялалдаа та бүхнийг урьж байна.
Манжуур аялал хөтөлбөр
Улаанбаатар-Манжуур-Улаанбаатар аялалын хөтөлбөр
——————————————————————————-
Зохион байгуулагч: “Мон Сафо” ХХК Утас: 99189181, 88188030
Хугацаа: 5 өдөр 4 шөнө 2016-03-31-нээс 2016-04-04 хүртэл
Шаардлагатай зүйлс: 2016 оны 9-р сар хүртэлх хүчинтэй хугацаатай гадаад паспорт
Унаа: 45 хүний жуулчны автобус
Буудал: 4 одтой “Алтан Гүүр”Зочид буудалд 2 хүний стандарт өрөө /Хотын төвд байрлалтай/
Аялалынүнэ: 300,000 төгрөг
Аялалын үнэнд багтсан зүйлс:
– Унаа
– Буудал
– Хөтөлбөрт тусгагдсан хоол
– Аялалын иж бүрэн даатгал
– Хөтөч
– Аялалд дурдагдсан хөтөлбөрүүдийн зардал
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
– Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
– Хөтөлбөрөөс гадуурх хувийн хэрэгцээний зардлууд
1 дэх өдөр Пүрэв гариг:Улаанбаатар хот-Хэнтий-Дорнод
Улсын драмын театрын гадаа талбай 16:00 цагт цугларч аяллын ахлагчид бүртгүүлэн замдаа гарна. \ Хөгжөөнт тоглоом, дуу хууртай аялна\ Шөнө Чойбалсан хотоор дайрч өнгөрнө. Замдаа оройн хоол иднэ./Аялалын үнэнд багтаагүй/. Шөнөжин явсаар Хавиргын боомт хүрнэ.
2 дахь өдөр Баасан гариг: Өглөө\ өдөр\ оройн хоол
Өглөө Хавиргын боомтоор улсын хил гарна .\ Өглөөний цай : Халуун коффее, бургер\ Монгол Хятад улсын хил гаалиар нэвтрэн өнгөрч Орос маягын өнгө хийцтэй, орчин цагийн Манжуур хотод хүрэлцэн ирнэ. Буудалд байрлаж хэсэг амарсны дараа Буриад Үндэсний хоолонд орно. 2007 онд Гиннесийн номонд бүртгэгдсэн Дэлхийн хамгийн том Матрёшка хүүхэлдэйн талбайгаар зугаалж, дурсгалын зураг авахуулна.Оройн хоол буфет.Хоолны дараа Манжуур хотын Зайсан толгой буюу Гуанжинтай толгой дээрээс үзэсгэлэнт шөнийн Манжуур хотыг ажиглан харж дараа нь орчин цагийн Лас Вегаст ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц нүд гялбам гэрлэн чимэглэл бүхий Манжуур хотоор аялан гэрлийн сайхныг бишрэн үзэмжит газруудаар зургаа татуулан дурсамж дээрээ дурсамж нэмнэ. Дараа нь буудалдаа ирж амарч тухална.
Буудалдаа ирсний дараа буудлын ойролцоох саунд суун массаж хийлгэх, биллиард тоглох, караокед дуулах, тоглолттой цэнгээний газруудаар үйлчлүүлэх гэх мэтээр оройг бусад аялагчидтайгаа зугаатай өнгөрүүлэх боломжтой./тусдаа үнэтэй/
3 дахь өдөр Бямба гариг:өглөөний цай, оройн хоол
Бизнес аялалын өдөр Манжуур хотын томоохон худалдааны төвүүд болох WANDA, Торговый центр, Хотын төвийн шубаны захуудаар үргэлжилнэ. Эндээс та хямд үнээр чанартай орос, хятад бараа болон өвлийн загварлаг шубануудыг худалдан авах боломжтой.Монгол, орос, хятад хэлтэй хөтөч таньд худалдаа хийхэд туслах болно.
Үдээс хойш тавилга болон автомашины сэлбэгийн дэлгүүрүүдээр зочлох боломжтой ./чөлөөтцаг, өдрийн хоолоо өөрсдөө хариуцна/
Оройн хоолоо хятад, орос хоолны газарт амьд хөгжмийн аянд орос, хятад, монгол дуучин, хамтлагийн тоглолт үзэн зооглож, оройг дуулах бүжиглэх гэх мэт зугаатай өнгөрүүлнэ. Мөн манай МонСафо тур-н нэрэмжит хөгжөөнт тэмцээнүүд зохиогдож ялагчид компанийн нэрэмжит шагнал болох Монгол эрчүүдийн салонд үнэгүй үйлчлүүлэх 50000 төгрөгний эрхийн бичиг бэлэглэнэ. Мөн Байгаль нуур , Итгэлт хамба , УлаанҮүд рүү гэр бүлээрээ 10хувийн хөнгөлөлттэй аялах эрхийн бичигээр шагнана./Уух зүйлс аялалын үнэнд ороогүй/ Буудалдаа ирж амарна.
4 дэх өдөр Ням гариг:Өглөөний цай/ өдрийн хоол
Манжуур хотын аялал:
– Арслан зааны парк
– 3 улсын хилийн“Найрамдал”хаалга
– Засгийн ордон
Өдрийн хоол Хятад хоолны газар
– SINO-RUSSIAN худалдаанытөв
– Хуримын ордон гэх мэт олон хөшөө, дурсгал, гудамж талбайгаар аялан дурсгалын зураг татуулах болно.
Үлдсэн цагт чөлөөт хөтөлбөртэй бөгөөд оройн хоол аялалын үнэнд ороогүй болно.
5 дахь өдөр Даваа гариг:Өглөөний цай
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгөөд Хавиргын боомт- Чойбалсан-Чингис хот-Улаанбаатар чиглэлд аялалаа үргэлжлүүлж шөнөдөө нийслэл хотод ирнэ.
Та манайхаар тав тухтай сайхан аялах боомжийг бид олгож байна. Холбоо барих: 99189181, 88188030