Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдгийг эрдэмтэд тогтоож

7d84be8734dc5521bigСудалгаанаас үзэхэд эрчүүд өнөөдөр эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байгаа. Эрчүүд амьдралын хамаг хүндийг нуруун дээрээ үүрч, хүнд хүчир ажил хийн, гэр бүлээ тэжээдэг учраас эмэгтэйчүүдээс богино насалдаг гэж өнөө хүртэл итгэсээр ирсэн.

Харин америкийн Ратгерсийн их сургуулийн эрдэмтэд нэлээд удаан үргэлжилсэн судалгааны ажлынхаа үр дүнд эрэгтэйчүүд хамгийн гол нь эмч нарт нэг их итгэдэггүйгээс болоод богино насалдаг  гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрчүүд барагтай өвчин зовлонгоо нууж, эмч нар худал онош тавьж, буруу эмчилнэ  хэмээн хайхрамжгүй ханддаг нь эмгэнэлтэй төгсгөлд хүргэдэг гэж судлаачид дүгнэжээ.

Ямар нэгэн өвчин эмгэг хүрсэн ч гэсэн эрчүүд эмчид тэр бүрий зовиураа илэн далангүй хэлж шаардлагатай тусламжийг цагт нь бүрэн авч чаддаггүй гэнэ. Диана Санчес тэргүүтэй эрдэмтэд 250 эрэгтэйг судалгаанд хамруулж ярилцан эрчүүдийн зан чанар, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай асуухад эрчүүд ялангуяа эмэгтэй эмчээс зарим зүйлээ нууж байгаа нь анзаарагджээ.

“Эрт цагаас л эрчүүд өөрсдийгөө гэр бүлээ тэжээж авч яваа хүчирхэг, найдвартай, тэвчээртэй хүмүүс гэж үзсээр ирсэн. Энэ чанар нь өвчнийг эрт оношлоход садаа болдог” гэж судалгааны багийн гишүүн доктор Мэри Химмельштейн хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …