Иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Төрийн ордны гадаа жагсч байна.
Тэдний үзэж байгаагаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтууд өнөөдрийн хэлэлцэх хуульд багтсан гэлээ. Тухайлбал 1997 оны Веннийн конвенцийн 11 дахь заалтад “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн томьёолол бий. Энэ нь уран экспортолсон тухай улс өөрөө цөийн ашигласан түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг олон улсын гэрээ конвенциэр өөртөө хүлээж авч байгаа явдал юм. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Францын “Арева” компанид ураны ашиглалтын гурван лиценз олгосон бөгөөд 2017 оноос уранаа экспортлохоор ажиллаж байна. Иймд дээрх конвенцийн дагуу экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг Монгол Улсад эргүүлэн авах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа тул дэмжихгүй гэлээ.
эх сурвалж: news.mn