Улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас өнгөрсөн онд 10 хүүхэд нас барсан тухай мэдээлэл гарсаар атал холбогдох хүмүүс нь тоосон нв үгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн сард Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд аппаратын хүрэлцээ, эм тарианы хангалт муугийн улмаас хүүхдүүд хорвоог орхисоор байгааг ил болгосон.Энэ бүхний дараа Эрүүл мэндийн яамныхан болон мэргэжлийн хүмүүс “Одоо улаан бурхан өвчний дэгдэлт намждаг үе ирж байна” хэмээн сануулж, хүмүүсийг тайвшрахыг уриалж байсан. Улаан бурхан өвчний дэгдэлт намждаг үе ирж байгаа гэж хэлсний дараахан нь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг гэнэт ухаан орсон мэт л Засгийн газрын нөөц сангаас 950 сая төгрөг гаргаж, 18-30 насны иргэдийг улаанбурхан өвчний вакцинд хамруулах үүрэг даалгаврыг өгөв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл