09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордон Их танхимд чуулц буй Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ.
09.00 цагт: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад зориулсан сургалт нийслэлийн иргэний танхимд болно.
09.30 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн хурлын танхимд болно. Тус хурлаар Барилга, Авто тээвэр, Эрүүл мэнд тусламж үйлчилгээ, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, Нягтлан бодох бүртгэл, Газар тариалан зэрэг салбарын стандартуудыг хэлэлцэнэ. Тухайлбал: Барилга /Барилгын гадна ариутгах татуургын вакуум систем, Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт/, Авто тээвэр /Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага, тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл/, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ /Биологийн идэвхт бүтээгдэхүүн, Дунд чихний наалдаст үрэвслийн оношлогоо, эмчилгээ/, Сурагчийн ширээ сандал зэрэг асуудлууд орох юм. Утас: 99650498
10.00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлээ өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын 514 тоот танхимд болно. Утас: 262902, 88026226
11.00 цагт: “Ирвэс хамгаалах сан”, “АСК” , “Ногоон сэтгүүлч” байгууллагаас Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11.30 цагт: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж хууль бусаар барилга барьж байгаа асуудлаар төрийн бус байгууллагууд “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд шуурхай хурал зарлалаа.
12.00 цагт: “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын зочдыг хүлээн авах нисэх буудлын өргөтгөл, тохижилтын талаар “Чингис хаан” нисэх буудлын захирал Б.Бадрал, ИНЕГ-ын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр, Аюулгүй байдлын газрын ерөнхий менежер Ж.Батхүү нар мэдээлэл өгнө. Аргга хэмжээ МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно. Утас: 99090339, 91912343
12.00 цагт: “218.1” хөдөлгөөнөөс МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран төгрөгийн ханш буюу Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтын биелэлтийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Ээлжит “Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно. Уулзалт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болно.
12.55 цагт: Ерөнхий боловсролын тусгай сургуульд ажиллаж буй “Туслах багш” –ийн мэргэжил дээшлүүлэх сургалт Баянзүрх дүүргийн 55-р сургууль дээр болно. Утас: 96061497, 99058414
14.00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Утас: 88115446, 99088069, 88013108