Зохистой хоололт гэдэг нь…
Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.
Хоол хүнсээ тохируулж хэрэглэх ерөнхий дүрэм:
- – Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулж хоолло.
- – Тогтмол жимс хэрэглэ. /өдөрт нэг алим, нэг гадил идэж, нэг аяга жимсний шүүс уу/
- – Будаа их ид
- – Өөхгүй хар мах хэрэглэ. Тосонд шарж, хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон төмөр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах хэрэглэ
- – Илчлэг багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ /хөөрүүлсэн сүү, тараг, тослог багатай бяслаг/
- – Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа хэрэглэ
- – Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, төрөл бүрийн амттан, ундаа, торт, жигнэмэг, шоколад зэрэг хүнсний зүйл бага хэрэглэ
- – Амьтны гаралтай тос бага хэрэглэж цөцгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ
- – Түлэгдтэл нь шарсан, хайрсан хоолны зүйлс хэрэглэхгүй аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй
- – Өөх, давс, сахарыг бага хэрэглэ
- – Буцалсан ус их уу