Алхам №1
Хэрвээ таны хараа төрөлхийн муу бол тусгай эмчилгээ болон хагалгааны тусламжтай сайжрах болно гэдгийг сануулж байна. Компьютер, телевиз, бусад шалтгааны улмаас таны хараа муудсан бол эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна. Эдгээр хүчин зүйлсээр хараа муудсан бол өөртөө тохирсон шил зүүснээр таны хараа эргэн хэвэндээ орно.
Алхам №2
Та оффисын ажилтан бол өдөрт 10 минутыг заавал нүдэндээ зориулаарай. Тасралтгүй 5-10 цаг компьютерийн өмнө суусан хүний нүд улайж, хорсдог. Тиймээс та гараа хүйтэн усаар угаагаад алгаа нүдэн дээрээ тавь. Энэ нь компьютерийн хорыг гадагшуулуулдаг.
Алхам №3
Өглөө сэрээд 2-3 минут нүдэндээ массаж хийх хэрэгтэй. Массаж нүднийг харааг сайжруулах болно.
Алхам №4
Нүдний хараагаа сайжруулах арга бол ойроос алсыг харах явдал. Эхлээд та хуруугаа хар, дараа нь ширээн дээр тавьсан зүйлсийг хар цаашлаад хаалга эсвэл шүүгээг хар. Нэг зүйл рүү удаан харах хэрэггүй. Аль болох хэмжээ болон байрлал нь өөр өөр газарт байгаа зүйл руу харах хэрэгтэй.
Алхам №5
Та тохойгоо нуглаад эрхий хураагаа гарга. Хуруу руугаа 15 секунт хар. Дараа нь тохойгоо нугалахаа боль. Гараа шулуун болгоод эрхий хуруугаа гараад дахин хуруу руугаа хар. Энэ мэтчилэн энгийн дасгалаар хараагаа сайжруулах боломжтой.
Алхам №6
Та эгц суугаад шал руу хар. Тэгээд төсөөлөл дотроо шалан дээр “8” тоо зур. Дараа нь байршлаа өөрчлөөд тааз, цонх зэрэг дээр “8” тоо зур. Энэ арга нүдний харааг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон.
Алхам №7
Өглөө гүйх үедээ замын эсрэг талын байшин эсвэл хашаа руу хар. Ер нь хол байгаа зүйл рүү анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.
Алхам №8
Хараа сайжруулах дасгал. Эгц харж суугаад нүдээрээ дээшээ, доошоо, баруун, зүүн зүг рүү хар. Зөвхөн нүдээ хөдөлгөх ёстой.
Алхам №9
Нүдээ нухах, оролдох, хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг сана.
Эх сурвалж: www.wikihow.com