Монголоо аврах хөдөлгөөний санал асуулга үргэлжилж байна /фото/

12592621_979092525516701_1946115456447267574_nҮзэл бодол, итгэл үнэмшилээрэ энэгдэн эх орныхоо  ирээдүйн төлөө сэтгэл зоригоо нэгтгэсэн  хэсэг залуус  “Монголоо аврах” хөдөлгөөн байгуулж байгаагаа  өнгөрөгч 7 долоо хоногт хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлж байсан. Эдгээр залуу улс орны  өмнө тулгамдсан асуудлын хүрээнд иргэдээс санал асуулга явуулж эрхб аригчидад хүргэнэ гэдгээ зарлаж байсан. Мөн тэд:

 1. Өнөөдөр нэг  монгол хүнд хэдэн төгрөгний өр  ноогдож байгаа вэ?

 2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

 3.Монголчууд бид хэзээ Эх орондоо хүн шиг сайхан  амьдрах вэ?  гэсэн Монголоо аврах дээрх гурван асуултын хариултыг  2016 оны 04 сарын 12-ний 12:00 цагаас төр засгийн удирдлагуудаас авах болно. Төр засгийн удирдлагуудад хүргүүлсэн дээрх 3 асуултыг Монгол улсын жирийн иргэд, олон нийтээс давтан асууж, хариултыг нь авч эрх баригчдад  хүргэхээр зорьж байгаагаа өмнөх хэвлэлийн хурлн үеэр зарласан.

Харин одоо   Монголоо аврах санал асуулга үргэлжилсээр байгаа гэнэ.  Санал асуулгад оролцож байгаа иргэдийн хариултаас  дүгнэхэд иргэд олон нийт   хамгийн ихээр ‪‎ӨР‬-ийн асуудалд санаа зовниж байна. Хэрвээ та санал асуулгад оролцож, өөрийн дуу хоолойгоо илэрхийлж амжаагүй яваа бол ‪ ‎ЯГОДОО‬ өөрт аль ойр байрлах санал асуулгын цэгт очиж бидэнтэй нэгдээрэй. Бид “Өртэй биш өсөлттэй Монголыг хүсч байна” гэсэн уриаг “Монголоо аврах хөдөлгөөн”-ий залуус дэвшүүлээд ажиллаж байгаа юм байна.

Иргэн та:
1. Төв шуудан
2. Хэлмэгдэгсэдийн талбай
3. Ялалтын талбай
4. 1000-н нэрийн барааны дэлгүүр
5. Хар хорин зах
6. Хүчит шонхор зах
7. Да хүрээ зах
8. Нарантуул зах зэрэг газруудад  байрлаж байгаа   “Монголоо аврах хөдөлгөөн”-ий санал асуултад оролцон саналаа өгч болох юм.  Мөн  өнөөдөр  “Ялалтын талбай” буюу “ТУСГААР ТОГТНОЛЫН” талбайд “МОНГОЛОО АВАРЪЯ ХӨДӨЛГӨӨН” явагдаж байгаа тул та тэнд очиж үзэл бодлоо илэрхийлэн, саналаа өгч болно.

11139350_979092942183326_8921864808743018166_n 12321265_979093225516631_1972224937489899183_n 12495081_979093355516618_846620637455114580_n 12717970_979092658850021_5869717113125352014_n 12916933_980261418733145_1270872579344324634_o 12924436_979093462183274_3168866876297059095_n 12924463_979092515516702_6155630531365349037_n 12936679_980261328733154_7598091689399576810_n 12963859_980261245399829_1877090101070027674_n

А.Тамир

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …