Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 466 нь халдварт өвчний улмаас. Үүний 430 нь Улаан-бурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.
24 цагийн турш цаг наргүй ажиллаж байгаа эмч ажилчдад Витаминжуулалтын аяны хүрээнд “Монос групп”-ээс 15,0 сая төгрөгийн үнэ бүхий Дархлаа дэмжих витамин, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, урьдчилан сэргийлэх хэрэгсэл болон бусад хэрэгцээт зүйлсийг буцалтгүй тусламж болгон өглөө.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлсэн үгэндээ “Манай улсын хувьд Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжээд удаагүй хэдий ч эрүүл мэндийн салбарт амжилттай биеллээ олж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү эм хангамжийн байгууллагаас хандив гардуулж байгаа арга хэмжээ юм” гэлээ.
Монос групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Витаминжуулалтын аяныг өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Улаан бурхан халдварт өвчинтэй тэмцэж буй ХӨСҮТ-ийн эмч, ажиллагсдад болгон эмчлүүлэгчдэд хандив, дэмжлэг үзүүлж байгаа нь энэ юм.