Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

olloo_mn_1418205230_shХэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Саусгоби Сэндс” ХХК-ийн барагдуулах татварын өртэй холбогдуулан “С.Баярцогт шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй юү” нэртэй материал нийтлэгдэж, “С.Баярцогт нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон гадны компаниас шүүхээр шийдвэрлэн тогтоосон хөрөнгийг нэн даруй нэхэн авч, барагдуулахын оронд төлбөрийг хойшлуулах, аажимдаа мартагнуулах, займчуулах төлөв рүү шилжүүлэн оруулахыг санаархаж байж мэдэх шинж байдал  ажиглагдаж эхэллээ” гэж бичжээ.

“Саусгоби Сэндс” ХХК-иас татварын өр барагдуулах тухай саналаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/544 тоот албан бичгээр ирүүлсэнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаад уг асуудлыг Сангийн сайдад шилжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Б.Болорт өр барагдуулах хуваарийг гарган, саналаа Засгийн газарт танилцуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/2200 тоот албан бичгээр хүргүүлжээ. Дээрх албан бичигт хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр дурдагдсан “Саусгоби сэндс” хэмээх гадны хөрөнгө оруулалттай компанийн Монгол Улсад төлөх ёстой хэмээн шүүхээр шийдвэрлэсэн 35,2 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хойшлуулах, мөнгөөр бус эд зүйлс, хувьцаагаар орлуулах тухай байхгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсөвт төлөх татварын өрийн талаар авах арга хэмжээний тухай Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.  Үүнтэй холбогдуулан “Саусгоби Сэндс” ХХК-иас улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүнг зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гаргасан болно.

Засгийн газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …