Одоогийн залуучууд их дээд сургууль төгсчихөөд “өмд” гэж бичиж чадахгүй төвшинд байна. Жилд 2 000 000 орчим төгрөг төлбөртөө эцэг эхээрээ төлүүлж, өдөрт 7500-10800 төгрөгийн хичээлийг үзэж байгаа оюутнууд 70200 төгрөгийн тэтгэмж нэхэхээс өөрсд рүүгээ өнгийх нэг ч алхам хийхгүй байна.
Хэдэн жилийн дараа нэг юм сургуулиа төгсөөд “цавуутай цаасаа” авахаараа ажлын эрэлд гарна. Хэн нэг дарга болон нутаг усны нөлөө, эцэг эхийн оролцоотойгоор төрийн болон ямар нэгэн албан тушаалд очдог ч ажил хөдөлмөртөө гологдон байна. Энэхүү нийгэмд гологдож байгаагын шалтгаан нь өсвөр насандаа буруу хүмүүжсэнтэй холбоотой. Ажил алба болон дээд албан тушаалтан эсвэл ахмад настан үг хэлэхээр “үл тоомсорлож”, ”энэ юу юм” гэсэн байдалтай ханддаг нь эмгэнэл. Ахмадынхаа үгийг сонсохгүйгээр дэлхийг дагаж хошуураад бид юунд хүрэх бол. Олон улсад, дэлхийд гэхээсээ илүү ахмадынхаа үгийг сонсдог баймаар байна. Тэгэхлээр өвгөдөө сонсоогүй хийсэн үйлдэл хаана ч хүргэж мэднэ.
Мэдээж дэлхийн нийтийн хөгжлийг дагалгүй л яахав гэхдээ “хуучирсан боть” болсон эрдэм мэдлэгийн үүр үндэс сургааль үгийг нь ойлгон тархиндаа тусгаж авах хэрэгтэй юм. Тэд энэ түүхийн амьд гэрч шүү дээ. Сургуулидаа сурч чадахгүй, мэдлэг нимгэн дээр нь эцэг эхийн хүмүүжил муутай эдгээр боловсон хүчин ажил голох нь “чихтэйхэн их”. Ахмад настай эх орондоо нэртэй, мөртэй явсан хүмүүс нэг ч үг хэлдэггүй магадгүй хэлсэнийг нь тоодоггүй байдалтай байдаг болж.
Ном заагаад сурахгүй, үг хэлээд авахгүй толгой хоосон хэдэн залуусаа яах вэ? Өөрсдөө толгой хоосон байж дэлхийн дахины муу муухай мэдээллийг тусгаж авахдаа маш сайн. Жишээ нь дэлхийн алдартай дээрэмүүд, хулгай, хүн хулхидсан түүх зэргийг маш ихээр уншиж сонирхсон хэрнээ эх хэлээрэй бүтэн өгүүлбэр алдаагүй бичиж чадахгүй. Ийм залууст халаагаа өгч байгаа ахмадууд ч “сэтгэл дундуур” хүүхдээ “харан” байх юм. Саяхны нэг өдөр олон нийтийн сүлжээгээр “мал нь сургуульд сурч байгаа, төлбөр нь энд бэлчиж байна” гэсэн онигоо гарсан байсан. Энэ яг голыг нь олоод хэлчихсэн мэт санагдана.
Олон нийтийн цахим сүлжээгээр Далай багшийн хэлсэн, дэлхийд танигдсан хэн нэгний хэлсэн ишлэлүүд маш ихээр тараагдан уншина. Гэтэл нутгийн хэдэн буурлынхаа сургаалийг ч санахгүй яваа залуус үүнээс юу сурах вэ? Хажуудаа байх амьд түүхийн гэрч болсон ахмад буурлуудаа тоохгүй байж юун тэр олон улс, тив дэлхий вэ? Эх орондоо гологдсон залуус тив дэлхийд ч гологдох байх.
Б.Саран