Чихрийн шижний тархалт эрс нэмэгджээ

081009eb548f7c9eoriginalДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихрийн шижин өвчинтэй дэлхий нийтээрээ тэмцэхийг уриаллаа. ДЭМБ-ын бүртгэлээр, өнгөрсөн арван жилд чихрийн шижин өвчний тархалт эрс нэмэгджээ. Ихэнх тохиолдол бага орлоготой буюу дунд орлоготой улсад өвчлөлт харьцангуй их байгааг ДЭМБ-аас гаргасан тайланд онцолжээ. ДЭМБ-ын халдваргүй өвчин эмгэгээс сэргийлэх ажил хариуцсан газрын дарга, доктор Этенне Круг“Тайланд тэмдэглэснээр, чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүний тоо тасралтгүй өсч байна. 1980 онд дэлхийд чихрийн шижин өвчтэй хүн 108 сая байсан бол одоо 422 сая болж, дөрөв дахин нэмэгдсэн. Энэ манай гаригийн арван хүн тутмаас нэг ньII хэлбэрийн чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн” гэв. ДЭМБ-ын тайланд чихрийн шижин өвчнөөр бага орлоготой орны иргэд өвчлөх нь нэмэгдэж, залуужиж байгааг хүн төрөлхтөн анхаарах ёстой гэжээ.

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …