“Засгийн газрыг огцруулна”

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Х.Баттулга гишүүн “Засгийн газраас  сайдуудаа татна” гэж уурласан гэж үнэн үү. Танай фракцийнхан ийм тохиролцоонд хүрсэн юм уу?

-Үнэн. Засгийн газарт МоАХ-ны  квоттой дөрвөн сайд бий.  Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий  сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна лээ. Уг нь энэ асуудалд анхаарна гэж Ч.Сайханбилэг өөрөө амалсан юм. Гэтэл асуудал шийдэгдэхгүй л байна.

-Засгийн газрыг огцруулна гэсэн үг үү?

-Засгийн газрыг “унагах” л сонголт үлдэж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулахгүй бол сайдуудаа татна.

-Өчигдрийн шалгалтын үеэр УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй хүмүүс очиж үйл явдлыг хэт сүржин болгож олны анхаарлыг зориуд татлаа гэж цөөнгүй хүн харж байна.

-Энэ бол жижиг нэгжлэг, шалгалт биш. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж хамгаалалт хийсэн. Бид хамгаалаагүй бол юу болохыг төсөөлөхгүй байна.

zaluu.com

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр (2026.09.10) тохиож байна. Монгол Улсын Ерөнхий …