УИХ-ийн гишүүн С.Дэмбэрэл зөнөөд байх шиг. Чуулгандаа хоцорч ирдэгийгээ олон нийтэд “хэнэг ч үгүй” даапаалан зарлаж байсан тэрээр энэ хаврын чуулган дээр унтаж байх юм. Тэрээр үүнийгээ бас л би “унтдийшдээ, чуулган дээр унтаад өгдийшдээ” гэх мэтээр тайлбарлах байх. Хийсэн бүтээсэн гэх “гавьтай” зүйл байхгүй тэрээр УИХ-д бэлэг тэмдэгийн чанартай суудаг.
Түүнд хэлж байгаа хүн ч алга, дугарч байгаа ч “амьтан” алга. Олон жилийг УИХ, төрийн албанд өнгөрүүлсэн түүнийг туршлагатай улс төрч гэхээсээ илүү туршлагатай “бэлэг тэмдэг” гэвэл таарах биз. Түүнд лав барьсан сургууль, тохижуулсан гудам, асарсан хөгшчүүд, тэтгэсэн сургалт, хамгаалсан хүүхдүүд, ажилласан тойрог гэж алга. Эмэгтэй жүжигчдээс үлгэр жишээ авмаар юм.
“Хийе бүтээе” гээд зорьвол бүтдэг л ажлууд гэдгийг жүжигчид харуулсан. Тэгэхээр тэр зүгээр л нийгмийн ажилд “зорихгүй” байгаа хэрэг л дээ. Яагаад түүнийг энэ улс төрд, энэ их хуралд байлгаад байдгийг мэдэхгүй юм. Магадгүй маш олон хэргийн зангилаад “атгаад” сууж байдаг байх. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр тэрээр шүүх цагдаад хэрэг төвөгт орж байж энэ “хэргэмээсээ” хөндийрөх байх л даа.
Залуустай хөл нийлүүлэн яваад байгаа түүнд “зөнөг” залгаад байна гэх хүмүүс байх юм билээ. Заримдаа хэлсэн үгээ мэддэггүй, санадаггүй, өглөө нойроо дийлэхгүй “хоцроод”, өдөр хурлын үеэр “дуг” хийгээд, аяга цай нь холдоод “ядаргаа” залгаад байгаа хэрэг.
Түүнийг наснынх нь амралтанд /тэтгэвэрт/ гаргаад өгвөл араас нь ажлыг нь авах “шижигнэсэн” нэг ч болов залуус лааз өшиглөхөө болих байх. Энэ жил тэтгэвэрээ тогтоолгоод, дээр нь цалингаа аваад явахаар жинхэнэ “давхар дээл” болох бус уу. 60 нас хүрч байгаа эрхэм төрийн “Зөнөг” түшээг тэтгэвэрт нь гаргая.
Б.Саран