Госпиталийн даргаар Б.Рэнцэндоржийг томилжээ

1460603986570f0c52bf4f5

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийн дарга, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендергүйгээр бараа худалдан авсан гэх гомдол нэлээд ирсэн учраас Зэвсэгт хүчний жанжин штабаас шалгаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Харин оронд нь Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …