Монголчуудын давсны хэрэглээ зохистой түвшнээс 2-3 дахин их байдаг

Сүүлийн үед их яригдах болсон зохистой хооллолтын хамгийн чухал асуудал нь хоол, хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага. Өөх тос, уурагт бодисын хэрэглээ манай иргэдийн дунд олон улсын түвшнээс дээгүүр байдаг. Үүнээс гадна давсны хэрэглээ хэт өндөр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан  зөвлөмжөөр хүн өдөрт дээд тал нь таван грамм давс хэрэглэж болно гэж заажээ. Харин монголчуудын дундаж хэрэглээ 11 грамм, зарим бүс нутагт 15 грамм байдаг байна.

download (1)

Хүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэнд, цаашилбал Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Энэ тал дээр иргэд болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид мэдлэг хангалтгүйгээс зөрчил гарсаар байна.

Тиймээс ард иргэдийн дунд зохистой хооллолтын талаар мэдлэг мэдээллийг дээшлүүлэх шаардлага байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …