МХЕГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ЭЦГ-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Шалгалтад, нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамруулсан байна. Хяналтаар хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ш, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ш, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэн, хоёр асуудлыг ЭЦГ-т шилжүүлжээ. Эмийн жор бичилт, эмийн санд эмийг жороор олголтын байдлыг шалгахад, эмийн сангуудын 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байжээ.
Эх сурвалж: Zaluu.com