2493660272a765771cd64f6dc8afe32e1e998790-702x336Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ний өдөр зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна.

Мөн цас их орсны улмаас Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн зам даваанууд хаагдаж, замын нөхцөл байдал хүндэрсэн учир замыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Иймд ард иргэдийг хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.