10.00 цагт: МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзах уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөөнд болно.
10.30 цагт: Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, гааль, татварын бусад хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл буюу гааль, татварын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсооход чиглэсэн хяналт шалгалт хийх, мэдээ, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор гаргаж буй Гааль, татварын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах журмыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар батлах үйл ажиллагаа ГТЕГ-ын байрны 7 давхрын хурлын танхимд болно.
11.00 цагт: “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалтгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Туркийн Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бгаа хурал тус Элчин сайдын яамны байранд (Төв шуудангаас “Цэцэг” төв рүү уруудах замд) болно. Утас: 311200, 315125, 89004465
11.00 цагт: Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг Нийгмийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг ХАХНХ-ын сайдад өгсөн талаар сайд С.Эрдэнэ мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХАХНХЯ-ны IX давхрын хурлын зааланд болно. Утас: 91020880
11.00 цагт: Монгол Улсын Засгийн Газрын “Экспортыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд МҮХАҮТ-ын гишүүн Үндэсний үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ БНСУ-д экспортлох боломжийг нээх, Компани нь өөрийн БНСУ дахь түнш Имартын сүлжээ дэлгүүрүүдэд Үндэсний бараа бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Скай хайпермаркет” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ МҮХАҮТ-ын 404 тоот уулзалтын өрөөнд болно.
11.30 цагт: Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Шинэ үеийн оюутан залууст зориулсан, дэлхийд алдартай “Cosmostudent” сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа “Отгонтэнгэр” Их сургууль дээр болно. Утас:99016154
12.30 цагт: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 96650006, 320549
12.00 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөх эмнэлэгийн санхүүжилтийн 1,9 тэр бум төгрөг ЭМСЯ-ны дансанд орсонтой холбогдуулан барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж жагсаал хийх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал болно. Өнгөрсөн долоо хоногт гадаад харилцааны салбарт болсон үйл явдлын тойм мэдээллийг сэтгүүлчдэд өгнө.
14.00 цагт: БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөриөөр 21 аймаг, 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтанд амжилттай оролцож шалгарсан нийт 380 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүрт 2000-3000 доллар буюу 6 сая төгрөгийн тэтгэлэг гардуулах ажиллагаа УДЭТ-т болно. Утас: 98119897
14.30 цагт: БНЭУ-ын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх нээлтийн ажиллагаа Хавдар судлалын үндэсний төвд болно. Нээлтийн ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан болон тус улсын холбогдох албаны хүмүүс оролцоно.